67 настай Хятад эмэгтэй ихэр хүүхэд тээж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

67 настай Хятад эмэгтэй ихэр хүүхэд тээж байна

67 настай Хятад эмэгтэй ихэр хүүхэд тээж байна

Хятадад 67 настай Жанг гэх эмэгтэй ихэр хүүхэд тээж төрүүлэхээр болсон нь дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй болж байна. Өндөр настай хэдий ч хүүхэд төрүүлэх айдсаа даван туулж чадсан тэрбээр дөрвөн жилийн өмнө ганц хүүгээ машины ослоор алдсаныхаа дараа дахиад хүүхэдтэй болох тухай нөхөртэйгөө ярилцаж байж шийдсэн гэжээ.  Дахин хүүхэдтэй болох чин хүсэлдээ автан хүүхэд үрчилж авах тухай бодсон ч наснаас нь болоод үрчлэхэд хүндрэлтэй байсан аж.  

Өнгөрсөн жил тэд хуруу шилэнд үр тогтоох аргаар хүүхэдтэй болох аргыг судалж Тайван дахь эмнэлгийг сонгожээ. Ингээд үр тогтоолтыг өнгөрсөн зургадугаар сард амжилттай хийж, одоо төрөх л үлдсэн аж. Гэхдээ эмч нар түүнийг ихэр хүүхэд тээж байна гэдгийг нь мэдчихээд төрүүлэхэд эрсдэлтэй гэж сануулсан. Цусны даралт, насжилтаас болж төрөхөд хүндрэлтэй гэж сануулсаар байгаа юм.

67 настай Жанг Тайванаас ирээд Баодао эмнэлэгт эмчийн хяналтад орсон байна. Бээжингийн төрөх эмнэлэгт хүсэлт тавьсан ч өндөр настай төрөхөд хэтэрхий эрсдэлтэй хэмээн хүлээн аваагүй аж. Дараа нь түүнийг Пекинг их сургуулийн гуравдугаар эмнэлэгт шилжүүлсэн гэжээ. Эмнэлгийн эмч нарт аборт хийлгэхийг санал болгосон ч тэд зөвшөөрөөгүй гэнэ.

67 настай Занг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ганц хүүгээ алдахад минь хэн ч тоогоогүй. Гэтэл өөрийнхөө хүслээр дахиад хүүхэдтэй болъё гэхэд минь бас л болохгүй гэж байсан. Би тийм баян хүн биш. Гэхдээ хүүгээ тэжээгээд, авч явахад бэлтгэгдсэн. Ямар ч байсан хүүхдүүдээ нас бие гүйцтэл асарч хамгаалж чадна. Миний нэг дүү одоо 40-тэй намайг өнгөрвөл дүү минь хүүхдүүдийг минь өсгөчихнө. Хүүхэдтэй болох нь миний хувьд бүх зүйл’ гэжээ.

Эх сурвалж: Кoreatimes 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж