Английн хөлбөмбөгийн премьер лигийн менежерүүд

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Английн хөлбөмбөгийн премьер лигийн менежерүүд

Английн хөлбөмбөгийн премьер лигийн менежерүүд

Хөлбөмбөг сонирхогчдын шимтэн үздэг Европын хөлбөмбөгийн лигүүд, тэр дундаа Английн хөлбөмбөгийн премьер лигийн 2018-2019 оны улирал маргааш шөнө 03.00 цагаас Манчестер Юнайтед болон Лейстер Сити клубуудын тоглолтоор эхэлнэ. Үүнтэй холбогдуулан 2018-2019 онд Английн премьер лигийн 20 багт ажиллаж буй дасгалжуулагч нарыг танилцуулъя.

  1. Арсенал клуб: У.Эмери (Испани). 2018 оны 5 сараас

  2. Борнмут клуб: Э.Хоув (Англи). 2012 оны 10 сараас

  3. Бөрнли клуб: С.Дючэ (Англи). 2012 оны 10 сараас

  4. Брайтон энд Хоу Альбион клуб: К.Хэйтон (Ирланд). 2014 оны 12 сараас

  5. Вест Хэм Юнайтед клуб: М.Пеллегрини (Чили). 2018 оны 5 сараас

  6. Волверхэмптон Уондерерс клуб: Н.Санто (Португал). 2017 он 5 сараас

  7. Кардиф Сити клуб: Н.Уорнок (Англи). 2016 оны 10 сараас

  8. Кристал Палас клуб: Р.Хожсон (Англи). 2017 оны 9 сараас

  9. Лейстер Сити клуб: К.Пуэл (Франц). 2017 оны 10 сараас

  10. Ливерпүүл клуб: Ю.Клопп (Герман). 2015 оны 10 сараас

  11. Манчестер Юнайтед клуб: Ж.Моуриньо (Португал). 2016 оны 5 сараас

  12. Манчестер Сити клуб: П.Гуардиола (Испани). 2016 оны 7 сараас

  13. Ньюкасл Юнайтед клуб: Р.Бенитез (Испани). 2016 оны 3 сараас

  14. Саутхэмптон клуб: М.Хьюз (Уэльс). 2018 оны 3 сараас

  15. Тоттенхэм Хотспур клуб: М.Почеттино (Аргентин). 2014 оны 5 сараас

  16. Уотфорд клуб: Х.Грасиа (Испани). 2018 оны 1 сараас

  17. Фулхэм клуб: С.Йоканович (Серби). 2015 оны 12 сараас

  18. Хаддерсфилд клуб: Д.Вагнер (АНУ). 2015 оны 11 сараас

  19. Челси клуб: М.Сарри (Итали). 2018 оны 7 сараас

  20. Эвертон клуб: М.Силва (Португал). 2018 оны 5 сараас

Английн премьер лигт нэг клубтээ хамгийн олон жил ажиллаж байгаа дасгалжуулагчаар Бөрнли клубын С.Дючэ, Борнмут клубын Э.Хоув нар тодроод байна. Энэ зун А.Венгер Арсенал клубыг 22 жил удирдаад ажлаа хүлээлгэж өгснөөр С.Дючэ, Э.Хоув нар одоогоор нэг клубтээ 7 дахь улирлаа эхлүүлэх гэж байна.

Английн премьер лигт

  • Англи дасгалжуулагч 4

  • Испани дасгалжуулагч 4

  • Португал дасгалжуулагч 3

  • Ирланд дасгалжуулагч 1

  • Итали дасгалжуулагч 1

  • Серби дасгалжуулагч 1

  • Америк дасгалжуулагч 1

  • Франц дасгалжуулагч 1

  • Герман дасгалжуулагч 1

  • Уэльс дасгалжуулагч 1

  • Аргентин дасгалжуулагч 1

  • Чили дасгалжуулагч 1 ажиллаж байна.

Эдгээр 20 дасгалжуулагчдаас өөрийн дасгалжуулагчийн карьертаа хамгийн өндөр амжилт үзүүлсэн дасгалжуулагчид нь П.Гуардиола, Ж.Моуриньо нар болж байна.

  • Ж.МОУРИНЬО Аваргуудын лигт 2, УЕФА цомд 1, улсуудын лигт нийтдээ 8, улсуудын цомын АШТ-нд 4 түрүүлсэн. Португал мэргэжилтэн Ж.Моуриньо нутгийнхаа Порто клубыг удирдан Португалын лигт 2, Португалын цомын АШТ-нд 1, Португалын супер цомд 1, Европын Аваргуудын лигт 1, Европын супер цомд 1 түрүүлж Английн Челси клубт Английн Премьер лигт 3, Английн цомын АШТ-нд 1, лига капт 3, Коммунити шилдэд 1, Италийн Интер Милан клубт Италийн лигт 2, Италийн цомын АШТ-нд 1, Италийн супер цомд 1, Европын Аваргуудын лигт 1 түрүүлсэн бол Испаний Реал Мадрид клубыг удирдан Испаний лигт 1, Испаний цомын АШТ-нд 1, Испаний супер цомд 1 түрүүлж хамгийн сүүлд Английн Манчестер Юнайтед клубт лига капт 1, Коммунити шилдэд 1, Европын УЕФА цомд 1 түрүүлсэн.

  • П.ГУАРДИОЛА Аваргуудын лигт 2, улсуудын лигт нийтдээ 7, улсуудын цомын АШТ-нд 4 түрүүлсэн. Испани мэргэжилтэн П.Гуардиола Испаний Барселона клубын хамтаар Испаний лигт 3, Испаний цомын АШТ-нд 2, Испаний супер цомд 3, Европын Аваргуудын лигт 2, Европын супер цомд 2, ФИФА-н клубуудын ДАШТ-нд 1 удаа түрүүлээд Германы Бавари Мюнхен клубт ирээд Германы лигт 3, Германы цомын АШТ-нд 2, Европын супер цомд 1, ФИФА-н клубуудын ДАШТ-нд 1 түрүүлсэн. Хамгийн сүүлд ажиллаж буй Английн Манчестер Сити клубт ирээд Английн лигт 1, лига капт 1, Коммунити шилдэд 1 түрүүлжээ.

  • Р.БЕНИТЕЗ Аваргуудын лигт 1, УЕФА цомд 1, улсуудын лигт нийтдээ 2, улсуудын цомын АШТ-нд 2 түрүүлсэн. Испаний мэргэжилтэн Р.Бенитез Испаний Валенси клубыг удирдан Испаний лигт 2, УЕФА цомд 1, Английн Ливерпүүл клубыг удирдан Английн цомын АШТ-нд 1, Коммунити шилдэд 1, Европын Аваргуудын лигт 1, Европын супер цомд 1, Челси клубын хамтаар Европын УЕФА цомд 1, Италийн Интер Милан клубт Италийн супер цомд 1, ФИФА-н клубуудын ДАШТ-нд 1, Наполи клубт Италийн цомын АШТ-нд 1 түрүүлсэн.

  • Ю.КЛОПП Аваргуудын лигт 2 удаа дэд байр, УЕФА-н Европа цомд 1 удаа дэд байр, улсуудын лигт нийтдээ 2, улсуудын цомын АШТ-нд 1 түрүүлсэн. Герман мэргэжилтэн Боруссиа Дортмунд клубыг удирдан Аваргуудын лигт 1 удаа дэд байр, Германы лигт 2, Германы цомын АШТ-нд 1, Германы супер цомд 1 удаа түрүүлээд Ливерпүүл клубт ирээд Аваргуудын лиг, УЕФА Европа цом, Английн лига капт тус бүрт нь дэд байранд шалгарсан.

  • У.ЭМЕРИ УЕФА цомд 3, улсуудын лигт нийтдээ 1, улсуудын цомын АШТ-нд 1 түрүүлсэн. Испанн мэргэжилтэн Испаний Севилья клубыг удирдан УЕФА цомд 3, Францын лигийн ПСЖ клубт ажиллахдаа Францын лигт 1, Францын цомын АШТ-нд 1, Францын супер цомд 2 түрүүлсэн.

  • Р.ХОЖСОН улсуудын лигт нийтдээ 8, улсуудын цомд 2 удаа түрүүлсэн. Английн дасгалжуулагч Р.Хожсон Шведэд Хальмстад клубыг удирдан лигт 2, Малмо клубыг удирдан лигт 2, цомын АШТ-нд 2, Данийн лигт Копенхаген клубыг удирдан лигт 1, супер цомд 1 удаа түрүүлсэн бол Швейцарын Ксамакс клубыг удирдан Швейцарын супер цомд 1 түрүүлсэн ажээ. Мөн Италийн Интер Милан клубын хамтаар 1997 онд, Английн Фулхам клубын хамтаар 2010 онд УЕФА супер цомд дэд байранд шалгарсан.

  • М.СИЛВА улсуудын лигт нийтдээ 1 удаа түрүүлсэн. Испани дасгалжуулагч М.Силва Спортинг клубыг удирдан Португалын супер цомд 1, Олимпиакос клубыг удирдан Грекийн лигт 1 удаа түрүүлсэн.

  • М.ПЕЛЛЕГРИНИ Европт ажиллахдаа улсуудын лигт нийтдээ 1 удаа түрүүлсэн. Чили дасгалжуулагч М.Пеллегрини Манчестер Сити клубыг удирдан Английн лигт 1, лига капт 2 удаа түрүүлсэн.

  • К.ПУЭЛ улсуудын лигт нийтдээ 1 удаа түрүүлсэн. Франц дасгалжуулагч К.Пуэл Монако клубын хамтаар Францын лигт 1, Францын супер цомд 1 түрүүлсэн.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж