Эрчим "холбооны цом"-ын 4-р шатыг давлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Эрчим "холбооны цом"-ын 4-р шатыг давлаа

Эрчим "холбооны цом"-ын 4-р шатыг давлаа

Монголын Хөлбөмбөгийн Холбооны дөрөв дүгээр шатны хоёр дахь тоглолт ДЦС-4 талбайд ‘Эрчим’, ‘Унаганууд’ багуудын хооронд боллоо.

Өнгөрөгч бямба гарагт ‘Мазала’ нэгдүгээр лигийн аваргын цомыг өргөсөн ‘Унаганууд’ клуб дээд лигийг тэргүүлэгч багтай сонирхолтой тоглолт хийсэн ч үндсэн цагт 2:0-ээр хожигдов.

Тоглолтын нэгдүгээр үе гоолгүй өндөрлөсөн бол шийдвэрлэх хагасын 65 дахь минутад ‘Эрчим’ клубийн Япон легионер Мотохиро Канаширо гоолыг салхийг хагалсан юм.

Харин тоглолтын эцсийн цэг болсон хоёр дахь гоолыг С.Доржи 78 дахь минутад оруулсанаар талбайн эзэн баг ‘МХБХ-ны цом’-ын хагас шигшээд тоглох эрхээ авлаа.

Эх сурвалж: ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж