Хүүхдүүдийг террорист халдлагад бэлддэг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг террорист халдлагад бэлддэг байжээ

Хүүхдүүдийг террорист халдлагад бэлддэг байжээ

АНУ-ын Шинэ Мексик мужид зэвсэгтэй 2 этгээд 11 хүүхдийг хорьж байсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл зэвсэгтэй 2 этгээд хүүхдүүдийг аль нэг сургуульд террорист халдлага хийхээр бэлдэж байсан гэж Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.  

11 хүүхдийг ямар ч хараа хяналтгүй, шалтгаангүйгээр хорьсон гэх зэвсэгтэй 2 этгээдийг өнгөрсөн долоо хоногт баривчлан хорьж,  шалгаж байгаа юм. Тэдний нэг Сира Ибн Ваххаг өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын Жоржиа мужаас хүүхэд хулгайлсан хэргээр сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэн мөн болохыг тогтоосон. Хоригдож байсан хүүхдүүд дунд хулгайлагдсан хүү байгаагүй гэж албаныхан мэдээлж байна. Мөн сэжигтэн Вахха хоригдож буй 15 настай хүүд зэвсэг хэрхэн ашиглах тухай заадаг байсан нь илэрчээ.

Харин хамт байсан гурван эмэгтэйг мөн баривчлан хорьсон ч удалгүй гаргасан. Мөрдөн байцаалтаар гурван эмэгтэй нь 11 хүүхдийн гурвынх нь эх аж. Шерифийн хэлж байгаагаар гурван эмэгтэйг хулгайлсан байх магадлалтай гэжээ.

Цагдаа нар тэднийг олоход сэжигтэн Вахха AR-15 буу, дөрвөн гар буутай явж байсан гэнэ. Цагдаагийн газрын мэдээлснээр хүүхдүүдийг эцэж туртал нь хорьж, идэх хоолгүй, уух усгүй, зарим хүүхдүүд нь гутал хувцас ч үгүй хүйтэн дайны үе шиг аймшигтай нөхцөл байдалтай байсан гэж цагдаагийн газраас мэдэгджээ.

Нью-Йоркийн хэвлэлийн мэдээлснээр, Ваххажийн эцэг Имам Сирия Вахха  нь АНУ-ын Брүүклин мужид лалын итгэлт удирдагч гэдгээрээ алдартай нэгэн гэж дурдсан байна. 1991 онд Төлөөлөгчдийн танхимд залбирал үйлдсэн анхны лалын шашинтан болж байсан гэнэ. Мөн эцэг нь 1993 онд ‘Дэлхийн Худалдааны төв’-ийг бөмбөгдсөн хэргээр Омар Абдел Раманы шүүх хуралд гэрчээр оролцож байсан гэжээ. 

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж