“Апу” ХК 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

“Апу” ХК 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

“Апу” ХК 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй ‘АПУ’ ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд ‘АПУ’ ХК болон түүний 11 охин компани нь нэгдсэн байдлаар дараах голлох үр дүнгүүдийг гаргасан байна. Үүнд:

Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85 хувиар өсч, 201 тэрбум төгрөгт хүрсэн;

Бүтээгдэхүүний нэр төрөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 хувиар нэмэгдсэн;

Нийт өр төлбөрийн хэмжээ 18 хувиар буурсан;

Цэвэр ашиг 33.7 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн тус тус үзүүлэлттэй байна.

Компанийн эхний хагас жилийн борлуулалтын орлого болон цэвэр ашгийн хэмжээ ийнхүү нэмэгдсэн нь 2017 онд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр ‘Эвэргрийн Инвестментс’ ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсантай холбоотой бөгөөд цаашид 2019 онд төлж дуусах валютын зээлийг хугацаанаас нь өмнө дуусгах, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх зэргээр ашигт ажиллагааг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг дурдлаа.

‘АПУ’ ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж