“Монгол шуудан” ХК 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

“Монгол шуудан” ХК 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

“Монгол шуудан” ХК 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй ‘Монгол шуудан’ ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд ‘Монгол шуудан’ ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32%-иар өсч, 7.7 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 50%-иар өсч, 906 сая төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна.

Компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөс шаардлагатай техник, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлтүүдийг хийсэн бөгөөд хүргэлт, транзит үйлчилгээ, орон нутгийн логистик тээвэр болон бүх аймагт тээш хадгалалт, илгээлтийн үйлчилгээг шинээр эхлүүлсэн байна.

Цаашид олон улсын мөнгөн гуйвуулга болон даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх, логистик үйлчилгээг өргөжүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тухай компанийн зүгээс мэдээллээ. 

‘Монгол шуудан’ ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж