Машин угаалга, засварын газруудыг бүртгэлжүүлж байна | News.MN

Машин угаалга, засварын газруудыг бүртгэлжүүлж байна

Машин угаалга, засварын газруудыг бүртгэлжүүлж байна

Машин угаалга, засварын газруудыг бүртгэлжүүлж байна

Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэлд хамрагдах тухай мэдэгдэл хүргэж эхэллээ.

Эхний өдрийн байдлаар нийт 29 авто үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллах талаар мэдэгдэл хүргүүлээд байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад “Автотээврийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага MNS 5025:2010, “Автомашины угаалгын үйлчилгээ. Ангилал, Ерөнхий шаардлага” MNS 5347:2003 стандартыг хэрхэн мөрдөн ажиллаж буйд 2018 оны 09 дүгээр сард удирдамжтай шалгалт хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

basan 2018-08-09 203.91.115.38

Автоугаалгын газрын бохир усыг цэвэрлэж эргүүлэн ашиглах хямд технологи бэлэн болсон 88286539-д холбогдоорой

Иргэн 2018-08-09 202.179.24.68

машин угаалгын газар гэж агаарын бохирдол үүсгэсэн газар байна Ийм газар ажиллуулах боломжгүй байршилд шинээр бариулаад байгааг юу гэх вэ мэргэжлийн хяналтынхаан ажлаа хий

Зочин 2018-08-09 58.108.114.186

Тэр зориулалтын шүршүүргүй, усны тоолуургүй угаалгуудыг нь хаавал таарна! Тэрнээс цэвэр цэмцгэр угаалгын газрууд байхад амар байдаг, гадуур гол горхинд машин аа угаасанд нь хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй, зориулалтын газар байсаар байхад..

Зочин 2018-08-09 202.179.31.41

Yag zuv. Usiig estoi kontrolgui ursgadag gazar. Mungu ch olno. Tatvar tulukhgui. Burtgeljuulj tatvar avakh kheregtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж