Г.Бахытгүл давж заалдана

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Г.Бахытгүл давж заалдана

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шүүх хурал өчигдөр /2018.08.08/ болсон ч хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Түүнийг иргэн Г.Бахытгүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн ч нотлох баримт хангалтгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Харин Г.Бахытгүл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байна.

Тэрбээр ‘2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шүүх хурал болсон. 2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд Д.Мурат нь намайг Эрүүгийн цагдаагийн дөрөвдүгээрт хэлтэст нэр төрд халдсан гэх үндэслэлээр цагдаад өгч байсан. Миний бие түүний эсрэг гомдол гаргаснаар жилийн турш энэ хэрэг шалгагдсан. Хангалттай нотлох баримттай байгаа ЭХ-ийн 11.6 -ийн 1 зүйл заалтаар яллагдагчаар татагдсан Д.Муратын хэргийг илт шударга бусаар шийдлээ. Миний бие холбогдох шатны шүүхэд давж заалдана” хэмээн мэдэгдээд байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж