"1072 хувьцааны үнэ цэнэ өсөх боломжийг бүрдүүллээ"

"1072 хувьцааны үнэ цэнэ өсөх боломжийг бүрдүүллээ"

"1072 хувьцааны үнэ цэнэ өсөх боломжийг бүрдүүллээ"

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 12.6 км урт үргэлжлэх конвейерийн байгууламжийг барьж, ашиглалтад оруулаад байгаа. Уг байгууламж баригдсанаар ямар ач холбогдолтой талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу “Нүүрс тээврийн конвейерийг ашиглалтад оруулснаар баяжуулах үйлдвэрийг өдөр, шөнийн горимоор буюу 24 цаг ажиллуулах боломж бүрдлээ.  Бид байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг, өртөг зардал хэмнэсэн 12.6 км урттай, Монгол Улсын хамгийн урт конвейерийг өнгөрсөн 14 сарын хугацаанд ашиглалтад оруулж чадлаа.

Үүний үр дүнд баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь буюу жилд 10 сая тонн нүүрсийг угааж баяжуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж, экспортоо нэмэгдүүлэх боломжтой болж байна.

Баяжуулсан бүтээгдэхүүнийг экспортод гаргаснаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн цэвэр ашиг, 1072 хувьцаа эзэмшдэг 3.4 сая иргэний хувьцааны үнэ цэнэ өсөх боломж бүрдэж байна” гэлээ.

Конвейерийн байгууламж ашиглалтад орсноор нүүрсийг сорчлохгүй олборлож, ордын нөөцийг бүрэн ашиглаж экспортод гаргах боломжтой болж байгаа аж.

Жилд 10 сая тонн нүүрс авто тээврээр тээвэрлэж байсан зардал 78 хувиар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөг хэмнэх тооцоолол гараад буй.

Мөн тээвэрлэлтийн явцад үүсдэг тоосжилт 80 хувиар буурч, авто тээвэртэй холбоотой осол, эндэгдэл гарах эрсдэлийг 100 хувь бууруулах юм.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналт болон бусад шалтгаанаар гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг даалгавар өнгөрсөн оны долдугаар сард өгсөн байна. Үүнээс 37 гэрээг амжилттай шийдвэрлэж, 4.2 сая тонн нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан борлуулжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд нийт 27.6 сая тонн нүүрс борлуулж 28.8 сая тонн нүүрс экспортолсон. Энэ нь Монгол Улсын экспортын 32% -ийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.

2026 онд 19 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 121.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.4 сая тонн нүүрс борлуулжээ. Мөн БНХАУ-ын гүн дэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон боомтуудад нүүрс хүргэн борлуулах ажлыг эхлүүлсэн юм байна.

Цаашид Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд гарах, цөөн худалдан авагчаас хамааралтай байдлыг бууруулж, зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж.

Ерөнхий сайд өчигдөр тус компанийн удирдлагуудад дараах үүрэг чиглэл өгсөн байдаг.

Үүнд:

  • Компанийн засаглал, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлж, нээлттэй компани болгох хүрээнд гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах,
  • Сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд олон улсын аудит хийлгэх ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан дуусгах,
  • ТУЗ-ийн дэргэд “Олон нийтийн хяналтын зөвлөл”-ийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулах,
  • Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, уг ордыг хамгийн өндөр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах ТЭЗҮ-г эцэслэн боловсруулах, орд ашиглалтын төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулах үүрэг өгсөн.

Мөн компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагааг цэгцэлж, үр ашиггүй зардал, худалдан авалтаас зайлсхийж, санхүүгийн сахилга, хариуцлагыг чанд мөрдөхийг сануулаад байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-09 103.212.117.144

12.6км урт дампуу юм хийчхээд тэнэгтэх юм. хариуцлага тооцоочээ.

Avatar

Нэргүй 2026-02-09 66.181.185.118

ШААГААД БАЙГААРАЙ АВИЛГАЧ ЦЭРЭНСАМБУУ

Avatar

Батбаяр 2026-02-09 202.9.41.27

Сайхан бүтээн байгуулалт байна. Уурхайчин залуустаа амжилт хүсэн ерөөе

Avatar

Зочин 2026-02-09 103.229.121.67

Занданшатар 2025 оны хавар энэ конвейерийг шүүмжлээд байсан,одоо магтаж байх чинь юу болсон юм болдоо.Тэр үед улс төржиж байсан юм байлгүй.

Avatar

Иргэн 2026-02-09 64.119.31.64

Хэ хэ, үйлдвэрээ албаар байгуулж, авлигын конвейер байгуулсан гээд байл ууу ???? "байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг, өртөг зардал хэмнэсэн 12.6 км урттай, Монгол Улсын хамгийн урт конвейерийг өнгөрсөн 14 сарын хугацаанд ашиглалтад оруулж чадлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж