Ломбок аралд газар хөдөлж, 131 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Ломбок аралд газар хөдөлж, 131 хүн амь үрэгджээ

Ломбок аралд газар хөдөлж, 131 хүн амь үрэгджээ

Индонез улсын Ломбок арлын хойгт болсон газар хөдлөлтөд 131 хүн амь үрэгджээ. Өнгөрсөн ням гаригт /2018.08.05/ болсон долоон баллын газар хөдлөлтөд арлын барилга байгууламжууд эвдэрч сүйрсэн байна. Аврах ажилтнууд болон сайн дураараа ажиллагсад газар хөдлөлтөд өртсөн 1000 гаруй иргэдэд зориулж түр хоргодох байр байгуулж байгаа боловч хүрэлцэхгүй байгаа аж. Өчигдөр лхагва гаригийн өглөө Жакарта хотоос хоол хүнс, эм тариа, майхан, ор хөнжил зэрэг тусламжийн зүйлсийг илгээхээр таван онгоц ниссэн хэмээн Индонез улсын Засгийн газраас мэдээлжээ.

Үндэсний байгалийн гамшгаас хамгаалах агентлагийн төлөөлөгч Сутопо Пүрво Нугрохо өнгөрсөн мягмар гаригт /2018.08.07/ амь үрэгдэгсдийн тоо 105-д хүрснийг мэдээлж байсан бол өчигдөр 131-д хүрсэн болохыг мэдээлсэн байна. Мөн цаашид энэ тоо өсөх хандлагатай байгаа талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдэгджээ. Долоон баллын газар хөдлөлтөөс 2500 гаруй хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн бол 156 мянган хүн орон гэргүй болсон аж. Түүнчлэн газар хөдлөлт болсноос хойш таван мянган жуулчин арлаас дайжин явсан болохыг албаныхан мэдээлсэн байна.

Эх сурвалж: Asahi
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж