БНХАУ Трампын анхааруулгыг үл тоожээ

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

БНХАУ Трампын анхааруулгыг үл тоожээ

БНХАУ Трампын анхааруулгыг үл тоожээ

АНУ -аас тавьсан Ираны эсрэг хориг өнгөрсөн мягмар гаригт /2018.08.07/ албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай худалдаа наймаа хийсэн улс орон АНУ-тай ямар ч бизнес хийх эрхгүй хэмээн анхааруулсан. Гэвч БНХАУ Иран улсад тавьсан хоригийг үл тоомсорлож худалдаа арилжаа хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. БНХАУ нь Иран улстай харилцаа холбоо сайтай бөгөөд эрчим хүчний салбарт бизнесийн ашиг сонирхол нэгтэй улсууд юм.

“Хятад улс Ирантай хийх худалдаа шударга, ил тод байх болно. Нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүйн зөвлөлийн гаргасан хоригийг зөрчихгүй. Хятад улс өөрийн сонирхлоо бүрэн хамгаалах эрхтэй” гэж БНХАУ Засгийн газраас Ройтерс агентлагт мэдэгджээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр БНХАУ Иранаас жилд 15 тэрбум ам. доллартай тэнцэх боловсруулагдаагүй газрын тос худалдан авдаг бөгөөд улсын эзэмшил болох CNPC, Sinopec компаниуд нь Иранд газрын тосны үйлдвэрлэл, хөгжүүлэлтэд зориулж тэрбум гаруй ам доллартай тэнцэх хөрөнгө оруулалт хийсэн гэсэн судалгаа бүртгэгджээ. Мөн өчигдөр /2018.08.08/ Турк улсын Эрчим хүчний яамны сайд Берат Албаярак Иранаас байгалийн хий худалдан авах байр суурьтайгаа илэрхийлсэн.

Эх сурвалж: CNBC, Reuters
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж