Ченжээр удирдуулсан Монгол | News.MN

Ченжээр удирдуулсан Монгол

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Ченжээр удирдуулсан Монгол

Ченжээр удирдуулсан Монгол

Монголд ченжгүй юм алга. Махны, ногооны, авто машины, газрын, байрны, валютын, арьс шир, ноос ноолуурын гээд  олон янз. Зах зээлийг тэд л удирдаж, үнэ ханшийг өсгөж, бууруулж хүссэнээрээ тоглолт хийн, ашиг унагаж байна. Иргэдийн эрэлт дээр тоглож унагасан ашиг нь саяас тэрбумаар яригдана. Гэвч төсөвт татвар төлдөг эсэх нь бүрхэг.  Төр ч татвар авахын төлөө тэмцэж байсангүй.  Номхон тэмээ ноолоход амар гэгчээр татвар төлдөг хэсэгтээ л ачаа үүрүүлж ирсэн. Харин ар хударгаар нь ченжүүд ажилласаар…

Монголын мал сүрэг өнөөдөр 80 сая толгойд хүрсэн ч нийслэлчүүд энэ зун үхрийн мах 1 кг-ыг нь 10 мянга, хонины мах 1 кг-ыг нь 8000 төгрөгөөр худалдан авч, хүнсээ залгууллаа. Ченжүүдийн хөдөлмөрөөр гэх үү дээ.  Гэтэл сарын 280 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадууд байтугай сарын 500.000-600.000 төгрөгийн цалин авдаг хүмүүс нэг кг мах 8000-10000 төгрөгөөр худалдан авна гэдэг чанга. Нэг кг махаар хэдэн өдөр хоол хийх вэ. Гурван ам бүлтэй айлын гурван өдрийн хоол.  Зөвхөн орой хоол хийж байж, гурван өдөрт хүргэнэ. Тав түүнээс дээш ам бүлтэй айлд 1 кг мах хоёр өдрийн л хоол залгуулна.  Ийм байхад эдийн засаг сэргэж байгаа гэж үү. 

Статистик мэдээ сонирхвол Монгол Улс махны дотоод хэрэгцээгээ хангахад зориулж жилд 10-12 сая толгой мал бэлтгэдэг. Харин хаварт 12 мянга орчим тонн махыг нөөцийн мах хэлбэрээр худалдаанд гаргажээ.  Гэвч махны үнийг тогтворжуулахад даацтай нөлөөлж чадаагүй байна.

Уг нь гурван сая хүн ам, 80 сая толгой мал гэдэг бол газар, тэнгэр шиг том зөрүү. Манайхаас өөр орон бол дотоодоо хамгийн хямд мах, сүүгээр хангаад зогсохгүй гадагш нь махаа экспортлоод валютын нөөцөө нэмэгдүүлээд сууж байх том аж ахуй.

Гэтэл жилийн жилд махны үнэ өсдөг, экспортод гаргадаг махны үнэтэй эн тэнцэхүйц үнээр иргэд нь дотооддоо мах худалдан авч хүнсний хэрэгцээгээ хангаж байна.  Энэ бодлого мөн үү, сайд нар аа?.

Уг нь энэ ченжийн тогтолцоог халж чаддаг бол мах, ногооны үнэ иргэдийн амьжиргаанд нөлөөлөх хүртлээ дарамт учруулахгүй байх бүрэн бололцоотой. Гагцхүү төр өнөөдрийг хүртэл хөдөөг, нийслэлтэй холбох худалдааны менежмент бий болгож чадаагүй нь гол салбаруудаа ченжүүдийн гарт атгуулж, хүссэнээрээ үнэ ханшийг хөдөлгөх төрөөс илүү урт гартай болгов.

Чөлөөт эдийн засагтай оронд юм бүхэн рүү төр оролцоод байх нь зөв тогтолцоо биш боловч зарим бодлогоо өөрчилж, шинэчлэхгүй бол ченжүүд бүхнийг удирддаг боллоо. Дуртай үнээ хэлж, дуртай үнээрээ зарж байна. Үүнээс хохирч буй нь иргэд юм.

Одоо энэ нөөцийн мах компаниудаар бэлтгүүлж, нүд хуурдагаа болъё. Үүнийхээ оронд малчдыг нийслэлийн хүнсний захын худалдаачидтай холбох суваг олж, бодлого боловсруул.

Хятадын Алибаба компани өнөөдөр хэдэн зуугаар тоологдох бүтээгдэхүүнийг хүссэн хүн бүрийн гарт нь хүргэж өгч чадаж байна. Үүнд манай ченжүүдийнх шиг хэтэрсэн үнэ шингээгүй.  

Үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг хооронд нь холбосон, хамгийн шуурхай үйлчилгээ болж хувираад байна. Монгол Улс энэ загвараар махныхаа худалдааг зохицуулчихаж болдоггүй юм уу.  Хэрэв ингэж чадвал зөвхөн махаар зогсохгүй хүнсний ногооноос эхлээд өөр олон төрлийн бүтээгдэхүүнийг дээрх худалдааны сүлжээгээр дамжуулан үйлдвэрлэгчийг худалдан авагчтай нь шууд холбох боломж бүрдэнэ.

Эрүүл хүнс Монголд алга, хэдэн өдөр хадгалсан нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн ихээр зарагдаж байна гэж ярьдаг. Үүнийг шийдэх боломж ч бас энэ шүү дээ. Зөвхөн иргэдээр зогсохгүй зоогийн газар, хүнсний дэлгүүр гээд тэр бүхэн эл сүлжээгээр дамжуулаад захиалгаа өгөөд л өдөр тутам шинэ бүтээгдэхүүн авах бололцоо бүрдэнэ. Малчид өнөөдөр хотондоо гэр интернэттэй байна. Захиалга авах бололцоо нь бүрэн хангагдсан гэж хэлж болно. Иймээс Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамныхан Алибабагийн бэлэн загварыг хуулбарлаж, наад ченжийг тогтолцоогоо тасал. Дээрх арга хэмжээг авахгүй бол УИХ, Засгийн газраас хэчнээн ч хөтөлбөр баталж, хэдэн зуун тэрбумыг зарцууллаа ч хэрэгжүүлэх явцад бүх бодлогоо ченжүүдэд алдаж, удирдуулдаг боллоо. 

Г.ХОРОЛ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-09 103.10.22.115

Зах зээл гээч юм эхлэхтэй зэрэгцээд ченж гэгдэгч дамчид гарч ирж улс орны эдийн засаг мөнгөний бодлогыг тодорхойлдог болсоныг төр даанч анхаарахгүй юм.Энэ наймаачдын тухай хууль гаргаж цэглэх болсон.Тэхгэхгүй бол улам дордоно

Avatar

Үнэн 2018-08-09 64.119.27.83

Ченжүүд зах зээлийн нийгмийн хамгийн сул талыг ашигласан дамын наймаачид. Тэд татвар төлөхгүй.Нүгэл хийж байгаа хүмүүс шүү дээ. Өнөөдөр болж байхад дараа хор хохирол нь гарна гэдгийг ухаарч ойлгох чадваргүй хүмүүс. Ченжүүд улс төрчдийн мөнгө угаагч нар. Ченжүүд байгаа цагт улс орны эдийн засаг гэж яриад нэмэргүй шүү дээ

Avatar

zocnin 2018-08-09 69.76.229.35

Arhahgain original agaar hymdhan zarna Zabhanii natural agaar boondono geed U,B t sonsogdoh baihaa

Avatar

zocnin 2018-08-09 69.76.229.35

76n cnenj 60n terbumiin cnenj A,T,Gazariin cnenj ali ni ashigtai be ajild oroh umsan bas mongo heregtei bas cnenj udahgui agaariin mini hudaldah bii dee

Avatar

Зочин 2018-08-09 66.181.182.154

Importiin baraa oruulj monopol kompaniud ch gsn change shd

Avatar

Зочин 2018-08-09 66.181.184.251

Change gej novshuudiig novshroh burt ni alj baih heregtei.

Avatar

Зочин 2018-08-09 27.123.212.142

Биеээ үнэлэгчидийн ченж гэж бас бий шүү

Avatar

Зочин 2018-08-09 103.229.120.134

ТӨРИЙН ЭРХИЙГ СЭЛГЭН БАРЬДАГ АН МАН 2 БОЛ МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЧЕНЖ ХУЛ ГАЙЧУУД ШҮҮ ДЭЭ. НАМЫН НЭР БАРЬСАН УЛСТӨРЖСӨН ГЭМТ ХЭ РЭГТНҮҮД АРД НЬ СУУЦГААЖ БАЙГАА Л ДАА

Avatar

Зочин 2018-08-09 202.72.245.200

ТӨРИЙН ТОЛГОЙД АЛБАН ТУШААЛЫН ЧЕНЖ СУУЖ БАЙГАА БИЗДЭЭ

Avatar

Mongol yalna jenco bas change shdee 2018-08-09 27.123.214.118

Hh

Avatar

Зочин 2018-08-09 27.123.214.113

Хуучин нийгэмд дамчин хүнийг яагаад нийгмээрээ буруутгаж ад үздэг байсан бэ гэвэл тэд нийгэм баялаг бүтээхгүй, бусдын бүтээсэн дээр өөрийн ашгийг хүссэнээрээ нэмж ашиг олдог нийгмийн хувалз байсан, өнөөд үед бүгд л ченж нэртэй дамчид болсон байсан. 1 баялаг бүтээгчээс маш олон дамчин-ченж хувалз шиг шимж амьдарч байгаа шүү дээ

Avatar

Иргэн 2018-08-09 27.123.214.107

Миний танил махны чэнж 2жилд танигдахгүй болтлоо баяжжээ энэ юм хэлээд байгаа бусуу

Avatar

Зочин 2018-08-09 66.181.185.176

UIX ni xyrtel gazrin chenjeer udirduulj baixaf

Avatar

pkxny 2018-08-09

Ченжүүдээр удирдуулсан монгол гэж ярьж бичих нь зөв үү?тэр ченжүүдийн чинь ард төрд шургалсан нэг томоохон луйварчин байдгыг мэдэх үү?юм бичих гэж байгаа бол нэг талаас нь биш хэд хэдэн талаас нь харж үнэн баримттай зүйл бичвэл нийгэмд ард олонд тустай биш үү?авилга арын хаалгаар намын нэрээр төрд шургалсан луйварчид чинь газар бүр ченжтэй гэж яригддаг бараг л үнэн байх,тухайлвал Сэлэнгийн Ерөөд хувиараа алт олборлож байгаа нөхдийн ард тэр тэр дарга сайд байдаг гээд нутгынхан нь түгдрэлгүй ярьцгаадагаас үзвэл үнэний ортой байх,ийм улсаас ийм газраас сайн судлаж асууж үнэн зүйл гаргаж тавиад ард олноор хэлэлцүүлвэл их үр дүнд хүрэнэдээ

Avatar

Зочин 2018-08-09 122.201.24.25

ЧЕНЖҮҮД БОЛ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧИД БАС Л ӨРСӨЛДӨӨНТӨЙ АЖИЛ ЯВААНДАА ЦЭГЦРЭХ БИЗ ХАРИН ИХ ХЭМЖЭЭГЭЭР ДАРЖ БОРЛУУЛЖ БАЙВАЛ ЯАЛТЧГҮЙ ӨМНӨД ХӨРШИЙН БИЗНЕСҮҮДИЙН АЖИЛ ЗА ТЭГЭЭД Ч МАХНЫ ЧЕНЖЭЭС ХУРЦ АСУУДАЛ НЬ УЛС ТӨРИЙН ЧЕНЖҮҮД ГЭХДЭЭ МАНЫ ЗАЛУУС ЭНЭ ХЭДЭН ҮХШИРСЭН ӨВӨӨ НАРТАА ШИЛЭГДЭЖ ГОЛОГДОЖ ЯВХАААР НИЙЛЭЭД ҮХШИРСЭН ХУЛГАРУУДАА ЗАЙЛУУЛСАН НЬ ДЭЭР БИЗДЭЭ

Avatar

Зочин 2018-08-09 89.200.43.223

Энийг хүн бүр мэдэж байгаа ч малчдыг л махны үнэд буруутагдаг. Бас буруу талдаа рультэй машинууд аа цэгцэлмээр юм. Хүүхэд байхаасаа л энэ 2 асуудлыг бодож явлаа

Avatar

zochin 2018-08-09 202.21.116.111

Mergejliin hyanaltiinhan shalgaltaa changatgaj shudarga bus ursulduuniihun une deer anhaarlaa saihruuljiij irgediin achaalliig bagasgah uchirtai! manaih shig irgediin orlogo ni urtuguusuu baga uls er ni mash hovor shu! tur zasag shudagra uilsiig iluud uzej hariutslag tootsdog togtoltsootoi boloh heregtei bn shuuuu

Avatar

Зочин 2018-08-09 66.181.161.40

Малчид өөрсдөө махаа зарах боломж байхгүй. Зөвшөөрөлгүй энэ тэр гээд. Заавал нядалгааны газар очих ёстой гээд. Тэр газар н чэнжүүдийн мэдлийх. Чэнжүүд зүгээр сууж байгаад л хөдөөнөөс ирсэн мал махыг муу хэлж хавчиж 4000 авчихаад л 8000-10000 зарж бн шүү дээ

Avatar

Зочин 2018-08-09 66.181.161.40

Малчин бид нар хот суурин газарлуу хөдөөнөөс мал мах оруулж зарах гэхээр заавал чэнжээр дамжих ёстой болж бн. Үүний улмаас махны үнийг чэнжүүд дураараа нэмж бн. Малчид мал мах аваад очихоор 4000 төгрөгөөр авдаг шүү дээ.

Avatar

Mongold чэнжүүд барьж байгаа эдийн засгийг 2018-08-09 202.179.31.20

Yag unen shude end nar buh biznesiig bariad bna dollar, mah, цеменьт , gol gol buh ymiig bariad bga odoo neg darj avsan dr bga zohitsuulalt hiihgui bol bid hugjiluus hutsruud bna

Avatar

Зочин 2018-08-09 202.179.26.226

Иргэн Бадамжунай монголд анх энэ мэргэжлийн эх шавыг тавьсан даа. Одоо тэрээр энэ салбарын загалмайлсан эцэг, амьд домог болсныг хэн хүнгүй ялангуяа бөхчүүд мэднэ. Удахгүй 30 жилийн түүхт ойгоор яаж шагнах юм байгаа юм.

Avatar

Зочин 2018-08-09 122.201.25.46

Ченжийг муулахаа боль, ченжүүд л харин сайн ажиллаж, хүмүүсийн хэрэгцээг хангаж байна.

Avatar

Зочин 2018-08-09 89.200.43.223

Дамлаж уу?

Avatar

zochin 2018-08-09 202.9.42.8

argagui schuu ter chenjuudiin ard dandaa hytadiin sanhuujuulj baigaa odoo heden mahnii uildveriig adilhan

Avatar

Зочин 2018-08-09 122.201.22.81

Бид бол дэндүү гэхэд дэндүү цөөхүүлээ тэгсэн хирнээ зон олны ихэнх нь гэйлагчингийн амьдралаар амьдарч байна Намууд сонгуулийн өмнө хулхин дээр цэцэг ургуулдаг тэгээд л мартдаг Одоо нэг хэлц үг гараад байгаа Монголыг аврах хоёрхон арга байна Нэгдүгээрт УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг нь буудах хоёрдугаарт тэдний буяны ажилд хүрэлцэн очсон бүх хүмүүсийг буудах тэгээд л Төр цэвэршиж Монгол хөгжинө гэж

Avatar

Зочин 2018-08-09 122.201.24.25

ченж гэж хятадууд их мөнгөөр тоглож байна шүү дээ

Avatar

Зочин 2018-08-09 27.123.214.113

Mahni chenj yah be,tsaana chini ULS TURIIN CHENJVVD svidelj bna. Jishee ni Oyun-Erdene 60 terbumiig 100 terbum Bolton bna.

Avatar

Зочин 2018-08-09 202.179.31.41

Yag unen shuu. Change uud gej yag tatvaraa tuluud yavj bgaa ajilchin biznes khiij bgaa khumuusees bayan shuu. Tatvar tulukhgui. Kheden tugrug ergeldej baigaag medekhgui. Odoo ene talaar tatvariin gazruud ajillaj burtgeljuulj tusgai zuvshuurul ugdug bolokh kheregtei. Busad uls orond bol irgen bur ni barag tatvart burtgeltei. Khaana khudaldaa naimaa khiij bgaa ni il tod baij khudaldaa khiisen l bol 1 tug ch bai tatvar tuldug. Iimdee l uls orni7d ediin zasgiin sain khuchin chadaltai bgaa jm.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж