Аpple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс хэн байв?

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Аpple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс хэн байв?

Аpple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс хэн байв?

Apple компани албан ёсоор АНУ-ын анхны 1 их наяд ам.долларын үнэлгээтэй компани боллоо.

Нэгж хувьцааны үнэ  207.05 ам.доллар давснаар их наядын болзлыг хангаж уг дүнгээр хөрөнгийн зах зээлд байгаа бүх хувьцааных нь тоог үржүүлбэл 1 их наяд доллар хүрсэн юм.

Аpple  нь компьютерийн програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгсэл үйлдвэрлэдэг технологийн салбарт хувьсал авчирсан юм. Энэ компанийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Жобсын компаниа босгосон замнал дардан байгаагүй. 1997 онд компани дампуурлын ирмэгт ирээд байсан. Харин одоо компани АНУ-ын хамгийн их үнэлгээтэй компани болж чадлаа. Үүнд Стив Жобсын оролцоо хамгийн их хувь нэмэр оруулсан юм.  

Стив Жобсын амьдрал 

Стив Жобс 1955 оны хоёрдугаар сарын 24-нд  Калифорни мужийн Сан Франциско хотод төржээ. Түүний эхийг Жоанне Шиебл, эцгийг нь Абдулфаттах Жандали гэдэг. Tцэг нь Сири гаралтай, лалын шашинтан байжээ.

Стив Жобс 2 настай байхдаа, Өргөж авсан эцгийн хамт

Төрснийх нь дараагаар Стив Жобсыг хүнд өргүүлсэн. Үрчилж авсан эцэг8 эхийг нь Клара болон Пол Жобс гэдэг.  Эцэг Пол нь түүнд дэлхийн технологид хувьсгал хийх эхлэлийг тавьж өгчээ. Пол лазерын компанид механикчаар ажиллаж байсан бол ээж Клара нь нягтлан бодогч мэргэжилтэй байв.

Стив 17 настайдаа Портленд дэх Рид коллежид орсон боловч эхний улирал суугаад л тэндээсээ өөрийн хүсэлтээр гарсан юм. Сургалтын төлбөрт эцэг, эхийнх нь хурааж хуримтлуулсан мөнгө урсаж, харин Стивт сургууль нь юу өгч байгаа эсэхэд эргэлздэг байсан тул хоёр жил суралцаад орхисон байна. Тэрбээр сургуулиа орхиогүй бол одоогийн Apple компанийн эхлэл тавигдахгүй ч байсан юм билүү.

Тэр дунд сургуулийнхаа найз охин Крис Анн Бреннантай үерхэж байжээ. Тэдний дундаас охин мэндэлсэн нь Лиза Бреннан Жобс юм. Энэ үедээ Стив 23-тай байжээ. Гэвч Жобс Крис Анн Бреннан нар гэрлээгүй юм.

Анхны охин Лиза Бреннан Жобс

Түүний анхны охин Лиза сүүлд түүнийг охиноо гэж хүлээн зөвшөөрч байгаагүй, яг л хаягдмал охин нь мэт байсан тухай ном бичсэн байдаг. Стив Жобсын компани сайн ажиллаж, алдар нэрд хүрч байхад Лиза эхтэйгээ түрээсийн байранд амьдарч, хүндхэн амьдралыг туулснаа номондоо бичжээ. Жобс нь анхны охиноо Харвардын их сургуульд суралцуулсан байна. Лиза Бреннан Жобс 2000 оноос сэтгүүлд сурвалжлагчаар ажиллах болжээ. 

Эхнэр Лаурен Повелийн хамт

Одоогийн эхнэр Лаурен Повельтэй 1989 онд гэр бүл болсон. Лаурен түүнийг охинтой байсныг мэдэж байсан төдийгүй сүүлд охинтой нь сайн харилцаатай болжээ. Лаурен, Жобсын дундаас Рийд, Эрин, Ийв нар гарсан. Рийд 1991 онд, Эвин 1995 онд, Ийв 1998 онд мэндэлжээ. 

Apple компанийн эхлэл

1976 онд анх Стивен П. Жобс, Стивен Г. Возниак нар үүсгэн байгуулсан бөгөөд хамгийн анхны компьютер нь Жобсын гэрийнхээ гаражинд бүтээгдсэн.

Стив Жобсын санаачилгаар Рональд Вайн, Стив Возняк мөн Интел компанид инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Майк Маркула нар хамтран “Apple” компанийг байгуулж, 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд компаниа бүртгүүлжээ. Хуванцар гэр, өнгөт график бүхий Аpple II (1977) компьютер уг компанийг амжилтад хүргэж, олон нийтэд анх удаагаа хувьцаагаа нийлүүлсэн 1980 он гэхэд Аpple компанид 100 сая долларын орлого оруулж байв.

Гэвч амжилтын зэрэгцээ уналт тэднийг тойроогүй юм. Apple III, Lisa зэрэг бүтээгдэхүүнүүд нь төдийлөн амжилт олоогүй ба алтан хамтрагч Стив Возняк осолд орон, компаниас гарсан нь компанид хүнд цохилт болж байжээ. 1980-аад оны эхээр Apple компанийн хамгийн хүчтэй өрсөлдөгч IBM Microsoft компанийн DOS үйлдлийн систем суулгасан IBM персонал компьютер худалдаанд гаргажээ.

Ширүүн өрсөлдөөн дунд Apple компанийн нэр хүндийг хэвээр байлгахаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байсан Стив  Жобс удирдах зөвлөлтэй таарамжгүй болсны улмаас 1988 оны гуравдугаар сард компаниасаа гарсан юм. Ингээд Стив Жобс “Next computers”-ыг үүсгэн байгуулж,  компьютер, түүний хэрэглэгдэхүүний зах зээлд хүч түрэн орж иржээ. 1996 онд Apple компани Next компанийг 429 сая ам.доллараар худалдаж авахаа мэдэгдэж, Жобсыг эргүүлэн авч чадсан юм.

Ийнхүү Жобс Apple-д эргэн ирснээр IMac, iPod, iPhone, iPad зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргаж, Apple компани өөрийн өрсөлдөгчдөө хол хаяж, зах зээлд хаанчилж эхэлсэн юм. Хэдийгээр Стив Жобс нас барсан ч түүний бүхий л амьдралаа зориулсан компани нь ийнхүү байр сууриа улам бэхжүүлж, дэлхийн хамгийн баян компани боллоо.

2007 онд анхны мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас болох iPhone-г худалдаанд гаргасан. 2010 онд iPad нэртэй таблет компьютерийг гаргажээ. 2011 оны 10 сард iPhone 4S-г танилцуулан дэлхий дахинд шинэ хувьслыг хийсэн.

Apple компанийн хамгийн том амжилт нь 2007 онд iPhone гар утсыг зах зээлд гаргасан явдал юм. 2010 онд iPad нэртэй таблет компьютерийг гаргажээ. 2011 оны 10 сард iPhone 4S-г танилцуулан дэлхий дахинд шинэ хувьсгалыг хийсэн. Одоо компани IPhone X загварын утас үйлдвэрлэж өнөөдөр ч гар утас, таблетын салбарт шилдэг нь байсаар байна.

Түүний 18 настайдаа буюу 1973 онд ажилд орох анкет бөглөж байсан хэвлэмлийг дуудлага худалдаагаар зарсан байна. Тэрээр анкетдаа онцгой чадвар гэдэг дээр компьютер, электрон технологи, дизайн инженер гэж бичиж байжээ. Энэ нь Apple компанийг үүсгэн байгуулахаас 3 жилийн өмнө юм. Хэвлэмлийг 2018 оны тавдугаар сард Бостон дахь дуудлага худалдаагаар 175 мянган ам.доллароор худалдсан гэнэ.

Тэрээр 2004 онд хорд хавдартайгаа мэдэж, мэс засалд орохыг түүнийг ойрын хүмүүс зөвлөж байсан ч Жобс татгалзсан юм. Учир нь тэр биедээ мэс хүргэхээс татгалздаг байжээ. Гэвч жил хүрэхгүй хугацааны дараа мэс засалд орсон юм.

2011 оны аравдугаар сарын 5-нд Стив Жобс нас барав. Тэрээр 56 настайдаа нойр булчирхайн хорт хавдрын улмаас Калифорнид таалал төгсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж