Оюутнуудад тэтгэлэг гардуулна | News.MN

Оюутнуудад тэтгэлэг гардуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Оюутнуудад тэтгэлэг гардуулна

“Нутгийн шийдэл” сангаас сар гаруйн өмнө орон нутагт болон нийслэлийн гэр хороололд тулгамдсан асуудлыг шийдэх төслийн уралдааныг оюутнуудын дунд зарлаж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах уралдаан зарласан билээ. Уралдаанд шалгарсан оюутнуудад 1000 ам.доллар хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлгийг өнөөдөр “Нутгийн шийдэл сан”-гаас гардуулан өгнө. Энэхүү тэтгэлэг нь “Олон Улсын Андуудын Монголын тэтгэлэг” хөтөлбөрийн хүрээнд олгогдож байгаа бөгөөд жилээс жилд хүрээгээ тэлэх аж.
Дашрамд дуулгахад, уг уралдаанаар оюутан залуусын бизнес сэтгэлгээ, эрүүл амьдралын хэв маяг, байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулахын зэрэгцээ орчны эрүүл мэндийн шинэхэн мэдээллүүдийг түгээж, хөгжлийн шинэ алхамд хүргэхийг зорисон байна. Шалгаруулалтын дүн гарч тус бүр 10 оюутнаас бүрдсэн таван баг Дорнод, Хөвсгөл аймгийн төв, Архангай аймгийн Өгий нуур, Эрдэнэмандал сум болон Дархан-уул аймгийн Шарын гол суманд төслөө хэрэгжүүлэх тэтгэлгээ гардан аваад байгаа юм. Тэдний бичсэн төслүүд орон нутагт хэрэгжсэний дараа оюутнуудын баг тус бүр олон нийт болон хэвлэл мэдээллийнхний өмнө илтгэл тавьж төслийн тайлангаа хамгаалах аж.

П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж