Тэд хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдэд зориулсан зусланг жил бүр зохион байгуулахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Тэд хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдэд зориулсан зусланг жил бүр зохион байгуулахыг хүсч байна

Тэд хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдэд зориулсан зусланг жил бүр зохион байгуулахыг хүсч байна

“Хамтдаа инээмсэглэе” хөтөлбөр наймдугаар сарын 3-нд эхэлсэн бол өнөөдөр /2018.8.8/ хаалтаа хийлээ. Хөтөлбөрт есөн аймаг, есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчид оролцсон юм.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн нийгмийн амьдралд оролцох боломж бүрдэх, эцэг эх хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах, хөгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас зөв мэдлэг, ур чадвар эзэмшихээс гадна хүүхдийн хөгжлийн түвшин тодорхойлогдох юм.

Энэ талаар “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Туяажаргал “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан “Хамтдаа инээмсэглэе” зуслант хөтөлбөр зохион байгууллаа. Бид зөвхөн хүүхдүүддээ хөгжлийн сургалт зохион байгуулахаас гадна эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүртэл сургалт явууллаа. Тухайлбал, эцэг эхчүүдэд зориулан хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, ойлгох, дэмжих талаархи олон зөвлөгөө, мэдээллийг өгсөн. Сургалтад хамрагдсан эцэг эхчүүд “Бид хүүхэдтэйгээ буруу харилцаж, хүүхдээ дутуу үнэлж байсан юм байна” гэх мэтчилэн өөрсдийн санаа бодлоо сургалтын явцад хэлсэн. Бид болон эцэг эхчүүд маш үр дүнтэй сургалт болсон гэж үзэж байгаа. Харин хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг “Энэрлийн түүчээ” төрийн бус байгууллага хариуцаж ажилласан. Тус төрийн бус байгууллагын багш нар олон жил энэ хүүхдүүдтэй ажилласан учраас маш их туршлагатай, чадвартай. Мөн тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшсэн Шүрэнболор багш ирж, хүүхдүүдийн оюуны үнэлгээг хийж, тухайн хүүхэдтэй хэрхэн ажиллах хэрэгтэйг эцэг, эхчүүдэд хэлж өгсөн. Энэ бол анх удаа хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зусланд амраасан үйл ажиллагаа болсон. Цаашид энэ төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхдүүдийг хөгжүүлэх хэрэгтэй” гэв.

Монгол Улсын хэмжээнд 11400 хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд байна. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар зөв ойлголт, хандлагыг бий болгох, тэдэнд ээлтэй тэгш хүртээмжтэй нийгмийг байгуулах хэрэгцээ байгаа гэдгийг сургалтад хамрагдсан эцэг, эхчүүд хэлж байлаа.

Тухайлбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хөгжлийн бэрхшээлтэй 47 хүүхэд байдаг аж. Гэвч зуслант хөтөлбөрт таван хүүхэд л хамрагдсан гэнэ. Тиймээс энэ төрлийн хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг хүсч буйгаа эцэг, эхчүүд илэрхийлж байлаа. 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж