Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цахимаар шалгаж эхэлнэ

Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цахимаар шалгаж эхэлнэ

Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цахимаар шалгаж эхэлнэ
Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг цаасан болон цахим хэлбэрийг хослуулан шалгах зохицуулалтыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ хүрээнд 2026 оны зургадугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагын шалган нэвтрүүлэх цэгүүдэд уг гэрчилгээг зөвхөн цахимаар шалгаж, баталгаажуулах ажлыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр тээвэрлэж буй мод, модон материалын хууль ёсны байдалд газар дээр нь шуурхай хяналт тавих, хууль бус мод бэлтгэл, тээвэрлэлтийг таслан зогсоох, хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
Төрөөс иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгож буй үйлчилгээг цахим хэлбэрт оруулж түргэн шуурхай болгох, цаг хугацаа хэмнэх, ойн баялгийн ашиглалт, түүнийг тээвэрлэх, гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих зорилгоор erp.forest.gov.mn программыг нэвтрүүлж байгаа юм.
Уг системийг нэвтрүүлснээр мод, модон материалын тээвэрлэлт, гарал үүслийн мэдээллийг цахим системээр олгох, хянах, баталгаажуулах боломж бүрдэж байна. Цаашид erp.forest.gov.mn программыг ойн салбарын хяналт, зөвшөөрөл, мэдээллийн үндсэн систем болгон хөгжүүлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллах аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-09 66.181.176.147

Зил-131 шиг дан дугуйтай машиныг 1974 онд хориглож давхар эсхүл дамбагар дугуйтай машиныг мод бэлтгэлд ашиглах болсон. 131-ийг дулааны улиралд мод бэлтгэхэд ашиглаж баыгаа нь ойн хөрс, зулзаган модыг сүйдэлж тэрбум мод тарих биш байгаагаа устгахад хүргэж бна. Хуучин мод бэлтгэж байсан газруудад Тасганы овоо шиг дундуураа тасарсан уулс байгаа нь дан дугуйтай машиниашиглаж байснаас тэр. Хөвчийн хүчтэнүүд гэх Зүүнхараагийн тэнэгүүдийн машиныг ууланд явахыг хориглох хэрэгтэйг цагдаа, БО-хон анхаараа

Avatar

Тэрбум хожуулын захиалагч Төр. 2026-02-09 202.21.108.12

Модны хулгай ид цэцэглэж бна, олон нийт тэрбум хожуул ажиллагааг ийм амжилтад хүрнэ гэж төсөөлж байгаагүй бх. Хамгийн наад зах нь хойд зуслангуудын мод бургас ид хядуулж бна, булаг горхины урсгал дээр мод бургасыг нь техникээр түрээд л шороо асгаад байшингаа барьчих юмуу хашаа барьчихаж бна. Ард нь Нийслэл дүүргийн газар зохион байгуулах газрынхан. Хөдөө орон нутагт 31 тэй модны хулгайчдын эзэд нь цагдаагын албан тушаалтнууд бдаг. Дүгнэлт; гарчиг др.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж