Милан Кортина 2026: Клебо түрүүлж, Б.Ачбадрах 55-р байр эзэллээ

LiveМилан Кортина 2026: Клебо түрүүлж, Б.Ачбадрах 55-р байр эзэллээ

Милан Кортина 2026: Клебо түрүүлж, Б.Ачбадрах 55-р байр эзэллээ

Монголын өвлийн спортын тамирчид өнөөдөр/2026.02.08/ Милан Кортина 2026 олимпын наадмын эхний тэмцээндээ оролцож байна.


13 : 17
2026-2-8

Норвегийн Йоханнес Хёсфлот Клебо аваргаа хамгаалав

Олимпын аварга Норвегийн Йоханнес Хёсфлот Клебо гурван олимп дараалан алтан медаль хүртлээ. Түүний араас Францын Матис Деслогес болон нутаг нэгт Мартин Левстрем Ниенге нар удаалав. 

Монголын тамирчин Б.Ачбадрах 55 дугаар байрт эзэллээ. Ази тивээс хамгийн өндөр амжилтыг Японы Хиросэ үзүүлж, 22 дугаар байрт оров. 

Энэ удаагийн скиатлоны төрөлд нийт 74 тамирчин гараанаас гарсан юм. 

 

12 : 40
2026-2-8

Б.Ачбадрах 62 дугаартай уралдаж байна

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10км + 10км скиатлоны уралдаан өнөөдөр 19:30 цаг эхэлсэн бөгөөд Монголоос Б.Ачбадрах 62 дугаартай өрсөлдөж буй. 

Одоогоор Норвегийн дөрвөн тамирчны уралдааныг тэргүүлж байна. Харин Б.Ачбадрах 51 дүгээр байрт явж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-08 103.168.34.19

Оросын Александр Большунов байхгүй болохоор Клебо аваргалах нь ч аргагүй л юм даа.

Avatar

Нэргүй 2026-02-08 66.181.185.109

Ачбадоах сайн байсан, баяр хүргэе,
5-6 мин жаахан хурдалсан бол Клеобыг ардаа хаях байлаа

Avatar

Нэргүй 2026-02-08 150.228.177.166

74 цаначин гараанаас гарснаас Ачбадрах 54-р байранд орлоо. Дэлхийн шилдгүүдтэй уралдаад шүү дээ. Сайн байна. Ганцаараа бор зүрхээрээ зүтгээд, үүнээс илүү яахав.

Avatar

Нэргүй 2026-02-08 66.181.183.175

Энэ хүүгийн буруу юу байхав. Хурдан мориор бол эрлийзүүдтэй уралдаа биз. Ер нь чадах төрөлдөө оролцмоор байгааан.
Жишээ нь Өсөхөө аварга Хишгээ заан нарыг кёрлинг руу явуулвал допинг илэрчихгүй л бол финалдана шөө.

Avatar

Зочин 2026-02-08 202.126.89.73

Хаха, Кёрлинг чинь мөсөн дээрх шатар л гэсэн үг, наад хоёрын чинь толгой хаана нь ч хүрэхгүй, ер нь бярнаас хол спорт

Avatar

Нэргүй 2026-02-08 203.91.115.52

ХА2 ЁСТОЙ Л ҮНЭН ДЭЭ. КЁРЛИНГ БХДАА Ч ЯАХВДЭЭ. ХА2 ЁООЁ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж