Севастополийн эрэг хавиас эртний Ромын үеийн хөлөг онгоц олджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Севастополийн эрэг хавиас эртний Ромын үеийн хөлөг онгоц олджээ

Севастополийн эрэг хавиас эртний Ромын үеийн хөлөг онгоц олджээ

Оросын Севастополь хотын эрэг хавиас эртний Ромын үеийн хөлөг онгоцны бүрэн хадгалагдан эх бие олдсон хэмээн “Нептун” экспедицийн удирдагч Роман Дунаев РИА Новости-д мэдээллээ.

“Севастополийн Балаклава дүүрэг хавиас 90 метрийн гүнд хөлөг онгоцны эх бие байсан. Зангуугаар нь хэдий үеийн хөлөг болохыг тодорхойлж болно. Бидний таамаглаж байгаагаар энэ бол эртний Ромын үеийнх” хэмээн тэр хэлжээ.

Эх биеийг нарийвчлан судалсны дараа онгоцны жинхэнэ насыг хэлж болох ажээ.

“Нептун” экспедиц нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Крым- перекресток цивилизаций- нэртэй төслийн санхүүжилтээр хийгдэж байгаа юм. Өмнө нь энэ экспедиц XIX зууны сүүлээр живсэн Оросын “Генерал Коцебу” хөлөг онгоцыг Хар тэнгисийн Тарханкут хошуунаас хэдхэн милийн зайд 40 метрийн гүнээс олсон юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж