Тагнуулч Рихард Зоргегийн хөшөөг Владивостокт босгоно

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Тагнуулч Рихард Зоргегийн хөшөөг Владивостокт босгоно

Тагнуулч Рихард Зоргегийн хөшөөг Владивостокт босгоно

Зөвлөлтийн үеийн нэртэй тагнуулч Рихард Зоргед зориулсан хөшөөг Владивосток хотноо босгохоор төлөвлөж байгаа хэмээн Владивосток хотын Захирагчийн хэвлэлийн алба мэдээллээ.

Хотын Захирагч Виталий Веркеенко хөшөө босгох ажлыг хэлэлцэх уулзалт зохион байгуулсан ажээ. Зөвлөлтийн тагнуулч Рихард Зорге 1944 онд Японд цаазлуулсан юм.

2012 оны арваннэгдүгээр сарын 7-нд Владивосток хотын Рихард Зоргегийн нэрэмжит талбайд дурсгалын чулуу суурилуулсан бөгөөд энэ газарт хөшөөг босгох төлөвлөгөжээ. Рихард Зоргегийн тагнуулын үйл ажиллагаа Владивосток хоттой нягт холбоотой аж. Тэрээр 1926, 1935 онд Владивосток хотод ирж байжээ. Мөн түүний илгээсэн нууц мэдээнүүдийг энэ хотод хүлээн авдаг байжээ.

Япон улс Зөвлөлттэй дайтахгүй, мөн япончууд хоёр дахь фронтыг нээхгүй гэсэн Рихард Зоргегийн тагнуулын мэдээ Зөвлөлийн удирдлагад маш чухал байсан бөгөөд түүний мэдээллийн үндсэн дээр Алс Дорнодод байсан 30 гаруй дивизээ баруун фронт руу татах боломжтой болсон юм.

Гэхдээ хөшөөний санхүүжилтийг хувийн хандиваар босгоно хэмээн Владивосток хотын Хот төлөвлөлт, архитектурын албаны дарга Алла Шестерикова хэлсэн байна.

Рихард Зорге 1895 оны аравдугаар сарын 4-нд Баку хотод төрсөн. Дэлхийн нэгдүгээр дайнд сайн дураар оролцож гурван удаа шархдаж байсан. 1919 онд тэрээр Германы Коммунист намд элсэж, 1924 онд Москвад ирж Зөвлөлтийн иргэншил авсан.  1929 оноос Зөвлөлтийн тагнуулд ажиллаж эхэлжээ. Ика Рихардович Зонтер, Рамзай, Инсон зэрэг нууц нэрээр ажиллаж байсан. 1964 онд түүнд ЗХУ-ын Баатар цолын нэхэн олгосон юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж