Японы ээлжит бус сонгууль эхэллээ

Японы ээлжит бус сонгууль эхэллээ

Японы ээлжит бус сонгууль эхэллээ

Японы ерөнхий сайд Такаичи Санаэгийн зарласан ээлжит бус сонгууль өнөөдөр (2026.02.08) эхэллээ. Урьдчилсан санал асуулгын дүнгээр түүний удирдаж буй эвсэл шийдвэрлэх ялалт байгуулах төлөвтэй байна.


Такаичи парламентын гишүүдийн сонголтоор ерөнхий сайд болоод хэдхэн сар болсон. Үүний дараа тэрбээр ард түмнээс шууд дэмжлэг авахын тулд сонгууль зарлахаар шийдсэн юм. Санал асуулгын дүнгээс харахад Либерал ардчилсан нам (LPD) болон Японы Шинэчлэлийн намтай байгуулсан эвсэл нь Төлөөлөгчдийн танхимын 465 суудлаас 300 хүртэл суудал авах боломжтой байна. Энэ нь өнгөрсөн жил парламентын хоёр танхимд олонхоо алдсан LPD-ын хувьд хүчтэй эргэн ирэлт болох юм.

Зарим сонгогчид Такаичиг татварын хөнгөлөлт, татаас амласантай нь холбоотойгоор дэмжиж байна.

Гэвч шүүмжлэгчид эдгээр бодлого нь Японы аль хэдийн сул байгаа эдийн засагт хүнд цохилт өгч болзошгүй гэж анхааруулж байна. Судлаачдын үзэж буйгаар түүний нэр хүндийн нэг шалтгаан нь Японы улс төрийг удаан хугацаанд ахимаг насны эрчүүд давамгайлж ирсний дараа анх удаа эмэгтэй ерөнхий сайд гарч ирсэн нь олон хүнд өөрчлөлт мэдрүүлж буйтай холбоотой юм. Гэсэн ч зарим шинжээчид энэхүү нэр хүнд бодит санал болж хувирах эсэхэд эргэлзэж байна. Учир нь LPD-ын олон нэр дэвшигчид өмнөх авлига, дуулианд нэр холбогдож байсан юм. 2023 оноос хойш тус нам санхүүжилтийн дуулианд өртөж, дөрвөн сайд огцорч, тэдний эсрэг авлигын мөрдөн шалгалт эхэлсэн. Энэ гэнэтийн сонгууль нь Такаичигийн хувьд эрсдэлтэй алхам юм.

Учир нь сөрөг хүчин илүү нэгдмэл болж, LPD-ын хуучин эвслийн түнш Комэйто нам Японы Үндсэн хуулийн ардчилсан намтай нэгдэн Төлөөлөгчдийн танхим дахь хамгийн том сөрөг хүчний эвслийг байгуулжээ.

Мөн төрийн зардал ихтэй бодлого нь сонгогчдыг ятгах томоохон сорилт болж байна. Шинжээчдийн үзэж буйгаар эдгээр арга хэмжээ нь өрхүүдэд богино хугацаанд тус дэм болох ч бүтээмж сул, бодит цалин зогсонги зэрэг суурь асуудлыг шийдвэрлэхгүй байна.

Гадаад болон аюулгүй байдлын бодлогын хувьд Такаичи Хятадтай харилцаагаа хурцатгасан гэж шүүмжлэгдэж байна. Тэрбээр Хятад Тайваньд халдсан тохиолдолд Японы оршин тогтнолд заналхийлж болзошгүй гэж мэдэгдсэн нь Бээжинг уурлуулжээ. Үүний улмаас түүхэн байдлаар хурцадмал байсан хоёр орны харилцаа сүүлийн арваад жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. Үүний зэрэгцээ тэрбээр Японы хамгийн ойрын холбоотон болох АНУ-тай харилцаагаа ойртуулах бодлого баримталж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гаригт (2026.02.06) Такаичийг ил тод дэмжсэн нь АНУ-ын удирдагчийн зүгээс ховор тохиолдол байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-08 59.153.112.226

ЯПОН БОЛ ТУСГААР ТОГТНОСОН УЛС БИШ. НЭГ МУУ ВАССАЛ ТӨДИЙ ЮМШДЭЭ. ЯПОНЫ ГАЗАР НУТГИЙН 17 ХУВЬД НЬ АМЕРИКИЙН ЦЭРГИЙН БААЗУУД БАЙРЛАДАГ. ТЭР ГАЗАР НУТАГ ДЭЭРЭЭ ЗОРЧИХ Ч ЭРХГҮЙ. АМЕРИК ЦЭРГҮҮДЭД БАЙНГА ХҮЧИНДҮҮЛЖ ЗОДУУЛНА. ГАНЦ НЭГ НЬ Л ИЛ БОЛСОН БАЙДАГ БОЛОХООС НҮДНЭЭС ДАЛД ЮУ БОЛДГИЙГ БУРХАН Л МЭДЭХ БАЙХ.

Avatar

Нэргүй 2026-02-08 66.181.185.122

надад миха идэх хутга хайрла

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж