Урт насалсан коала баавгай үхжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Урт насалсан коала баавгай үхжээ

Урт насалсан коала баавгай үхжээ

Японы улсын Хёого мужид байрлах Авашижима арал дээрх Аважи Ферм Паркт 22 жил амьдарсан Минами нэртэй коала үхжээ. Минама баавгай байгалийн жамаар үхсэн бөгөөд анх 2003 оны гуравдугаар сард Австрали улс бэлэглэж байсан аж.

Хүний настай харьцуулбал Минами коала баавгай зуун гаруй настай болох аж. Коала баавгайнууд нь ихэвчлэн 15 жил амьдардаг байна. Паркийн ажилчид Минами баавгайг үхэх хүртэл нь эквалипт модны навчаар хооллож байжээ. Мөн Аважи Ферм Паркт Хикари болон Мидори нэртэй коала баавгайнууд байгаа бөгөөд 21 насалж байна. Минами үхснээс хойш эдгээр хоёр коала баавгай нь Япон улсад байгаа хамгийн хөгшин Коала баавгайгаар бүртгэгдэж байна.

Г. Батмандах
Эх сурвалж: Asahi

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж