Стан Вавринка өрсөлдөгчөө ялж, К.Нишикори тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Стан Вавринка өрсөлдөгчөө ялж, К.Нишикори тэмцээнийг орхилоо

Стан Вавринка өрсөлдөгчөө ялж, К.Нишикори тэмцээнийг орхилоо

Талбайн теннисний Рожерс кап тэмцээн эрэгтэйчүүдийнх Торонто хотноо, эмэгтэйчүүдийнх Монерал хотноо үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд эхний шатнаас л сонирхолтой тоглолтууд болж байна. Тэмцээний эхний шатанд С.Вавринка Австрали залуу Н.Киргьостой, К.Нишикори Нидерландын Р.Хаастэй таараад байв.

Их Дуулга тэмцээний 3 түрүүтэй Швейцарын С.Вавринкагийн хувьд бэртэл гэмтлээс болж чансаа буурсан. Иймд тэмцээний эхний тойрогт ирээдүйтэй Австрали залуу Н.Киргьостой таарсан бөгөөд 3 сет тоглож 1-6, 7-5, 7-5 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарсан. Тэгвэл Азийн шилдэг теннисчин Японы К.Нишикори Нидерландын Р.Хаастай тоглож 5-7, 1-6 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж