Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэргүүтэй хотын удирдлагууд дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийжээ. Уулзалтаар нийслэлийн газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод хамгийн их бүтээн байгуулалт хийж, хөгжилд хувь нэмрээ оруулан, татвар төвлөрүүлдэг салбар бол барилгын салбар. Барилгын салбар хөгжихөд бодитоор саад учруулж байгаа хэд хэдэн асуудал бий. Үүний нэг нь техникийн нөхцөлийн асуудал юм. Дулаан хангамж, цахилгаан хангамж болон бусад дэд бүтцийн техникийн нөхцөлүүд дээр бэрхшээл тулгардаг. Цахилгаан хангамжийн асуудал ойрын нэг, хоёр жилийн хугацаанд шийдэгдэнэ гэж харж байна. Харин дулаан хангамжийн асуудалд хот Эмээлтийн 24 МВт, Дэнжийн мянгын 93 МВт-ийн станц болон, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Хан хиллс”-ийн 63 МВт гэх мэт дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмж байна. Энэ бол барилгын компаниудын төсөл эхлэх хамгийн том хүчин зүйл юм.
Мөн ипотекийн эх үүсвэр дутагддаг учраас барилгын компаниудын борлуулалтад хүндрэл учирдаг. Үүнийг шийдэхийн тулд хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байна. Эхний ээлжид үүнийг Сэлбийн борлуулалтад ашиглана. Тухайлбал, Сэлбэ дэд төвд 9000 орчим айлын орон сууцыг хот ипотекийн эх үүсвэр гарган 8 хувийн хүүтэй зээл олгох замаар борлуулах төлөвлөгөөтэй байна. Хөгжсөн улсын хотууд ипотекийн банктай байдаг жишиг рүү орох ёстой.
Энэ салбарт хүний нөөц дутагдалтай байна. Гаднаас ажиллах хүч оруулж ирэхэд өртөг өндөртэй байдаг. Мөн барилгын салбарын өөр нэг хүндрэлтэй асуудал бол хууль эрх зүйн орчин. Барилгын норм, журам нь зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй стандартаар яваад байна. Үүнийг хөнгөвчлөх саналаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлсэн. Барилгын хууль тогтоомжуудыг хойд Европын стандарт руу шилжүүлэх шаардлагууд байна” гэв.
Тэрбээр уулзалтын үеэр барилгын зөвшөөрөл олгох процессыг хялбаршуулж байгаа болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилгын компаниудад ашигтай төслийг санал болгохоо илэрхийллээ.
3,595.38






















































Зочин. 2026-02-07 112.72.8.106
сургууль, цэцэрлэг, спортын комплексгүй хорооллыг Улсын комисс хүлээж авахгүй байх журам хэрэгтэй байгаа юм л даа..
ИРГЭН 2026-02-07 103.57.95.148
Уг ипотекийн зээлийг Чойжилсүрэн сайдын Хурд группийн орон сууцанд биш гэр хорооллын дахин төлөвлөлт зориуулаж байж УБ хотын агаарын бохирдлыг шийдмээр юм даа!! Гэтэл МАН -АН мафиууд зөвхөн МАН -АН мафиуудын барилгын компаниудыг ивээн тэтгэж байдаг!!! ккк
Нэргүй 2026-02-07 59.153.115.190
Ажил эхлүүлэх дуусгах зөвшөөрөл хамгийн хэцүү байна аа яая даа
Нэргүй 2026-02-07 66.181.189.117
2028 оны сонгуулиар Элбэгдоржийг ерөнхийлөгч, Сайханбилэгийг ерөнхий сайд, Бат Үүлийг их хурлын дарга , Оюунгэрэлийг Улаанбаатар хотын захирагч болгохын төлөө нэгдэн зүтгэцгээе монголчуудаа
Нэргүй 2026-02-07 103.229.120.164
донгосдог байншдээ
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2026-02-07 66.181.179.145
Нямбаатар шиг ажилсаг.хотын.дарга байгаагүй шүү!!!
Claudia Mölleken 2026-02-07 135.129.124.198
Харуулах боломжгүй.
Нэргүй 2026-02-07 66.181.187.151
Нямбаатарыг тууштай ажилуулбал нилээн юм хийнэ шүү
Нэргүй 2026-02-07 103.212.119.70
хэнээс хахууль авч болох нь уу гэж сонжиж бх шиг бна.
сонгогч 2026-02-07 202.9.46.147
Ковидоор далимдуулан хэд дахин нэмэгдсэн орон сууцны үнэ бол цэвэр дээрэм, мөлжлөг, хулгай мөн. Гэтэл төр засаг нь үүнийг өөгшүүлж, хамгаалж, иргэдээ мөлжүүлсээр сууна.
Нэргүй 2026-02-07 202.9.40.121
Оюун-эрдэний хүн гээд түүнд зарим хүн муу байх юм. Улаанбаатар хотын төлөө сайн ажиллаж байвал хэн ч байсан яахав дээ. Би хувьдаа дэмжинэ.