“Эрдэнэт” үйлдвэрийн 100 манлайлагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэрийн 100 манлайлагч тодорлоо

“Эрдэнэт” үйлдвэрийн 100 манлайлагч тодорлоо

Бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлсэн 100 ажилтныг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Бүтээмж, инновацийн төвөөс шалгарууллаа.

100 манлайлагчийн жагсаалтанд багтсан ажилтнуудын 42 хувь нь инженер техникийн ажилтан, 58 хувь нь ажилчин юм.

Ажил мэргэжлийн чиглэлийн хувьд авч үзвэл 25 хувь нь технологийн, 37 хувь нь механикийн, 17 хувь нь эрчим хүчний, 6 хувь нь автоматжуулалтын, үлдсэн 15 хувь нь бусад чиглэлийнх байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн цехүүдийн ажилтнуудаас Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын хэсгийн автоматикийн инженер Д.Оюунцэцэг сайн саналын системээр дамжуулан нийт 36 санал гаргаж, 61 хувийг нь үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар 2 дахь удаа жагсаалтыг тэргүүлсэн бол, захиргаа болон нийгмийн цехүүдийн ажилтнуудаас Захиргаа хүний нөөцийн хэлтсийн архивын ажилтан М.Энхзаяа сайн саналын системээр дамжуулан нийт 69 санал гаргаж, 5.7 хувийг нь хэрэгжүүлсэн амжилтаар жагсаалтыг анх удаа тэргүүлсэн байна.

У.Бат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж