Энэ онд есөн цэцэрлэг ашиглалтад орно | News.MN

Энэ онд есөн цэцэрлэг ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Энэ онд есөн цэцэрлэг ашиглалтад орно

Энэ онд есөн цэцэрлэг ашиглалтад орно

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаа тул Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамыг онцолж байна. Ингээд салбарын сайд Ц.Цогзолмаагаас энэ жил ашиглалтад орох сургууль цэцэрлэгийн талаар тодрууллаа. 


-Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ жил нийт хэдэн төслийг санхүүжүүлж байна вэ?

-Нийтдээ 281 тендер, төслийг санхүүжүүлж байна. Эдгээрээс нийслэлд 47, хөдөө орон нутагт 81, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 59, яам өөрөө 81 том төслийг хариуцаж үлдсэн. Ингэж салгаж байгаагийн учир нь ажлаа хурдан явуулахад оршиж байгаа юм. Ихэнх нь сургууль цэцэрлэгийн өргөтгөл, шинээр баригдах сургууль цэцэрлэг байгаа. Одоогийн байдлаар нийслэлийнх 55 хувь, орон нутгийнх 93 хувь, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт эрх шилжүүлсэн ажил 90 гаруй хувь, яам дээр 87 хувьтай байна. Бид энэ онд дуусах ажлаа хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шахаж ажиллана. Он дамжаад хийх ажлын хувьд хүйтэн болж, газар хөлдөхөөс өмнө нэлээд явуулах тал дээр онцгой анхаарч байна. Одоогоор Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг зүүн аймгуудын ажилтай танилцаж байгаа. Баруун аймгуудаар ирэх долоо хоногт ажиллана. 

-Энэ хичээлийн жилд нийт хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ?

-Энэ онд шинээр есөн цэцэрлэг, гурван сургуулийн өргөтгөл ашиглалтад орно. Үлдсэн нь ирэх хичээлийн жилд ашиглалтад орно. 

-Тусгай хэрэгцээтэй 10 дугаар цэцэрлэгийн барилгын тендерийн асуудал  

-Тусгай хэрэгцээтэй 10 дугаар цэцэрлэгийн барилгын тендерийг Засгийн газраас нэмэлт хөрөнгө шийдэж өгсөн. Ингээд тендер сонгон шалгаруулалт явагдаад гүйцэтгэгчээ сонгосон. Одоо тендертэй холбоотой ямар нэгэн санал гомдол гарахгүй бол шалгарсан компанитай гэрээ байгуулна.  Одоогийн байдлаар 186 дугаар цэцэрлэг дээр 10 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг шилжүүлсэн байгаа. 

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-09 103.10.22.115

Юм хийхээсээ өөрийгээ ингэж рекламдах нь их байхх юм энэ авгай. Одоо хичээлийн шинэ жил дөхөж байгаа болохоор өөрийгээ улам рекламдах биз. Гэсэнч нэг л хуурамч харагдаад байх юм.

Avatar

Иргэн 2018-08-09 27.123.214.94

Цогзолмаа сайд чинь харинч ажил хийе?! Бүтээе гэсн чинь эрмэлзлэлтэй асуудалд нухацтай ханддаг хөлөлмөрч хүншдээ?! Их л зөв шийдвэр гаргасан байна?!

Avatar

Иргэн 2018-08-09 27.123.214.94

Цогзолмаа сайд чинь харинч ажил хийе?! Бүтээе гэсн чинь эрмэлзлэлтэй асуудалд нухацтай ханддаг хөлөлмөрч хүншдээ?! Их л зөв шийдвэр гаргасан байна?!

Avatar

Зочин 2018-08-09 202.179.27.12

АН-ын үед олон цэцэрлэг барьсан. Тэр бүр яриад байдаггүй л байсан. Хийсэн зүйл их гэхдээ олон юм яриагүй.

Avatar

Зочин 2018-08-09 202.131.234.42

жинхэнэ дампуу газар юугаа ч мэдэхгүй юу хийлгэхээ ч ойлгоогүй, хэнээс ахиухан авах вэ л гэсэн сармагчингууд байж байна

Avatar

Зочин 2018-08-09 96.69.189.11

lp

Avatar

GOL UMNAAC bycad, tsetseplegee Xybiixaa munguup bapia. mlpd gyilagchdiig mgl tejeexgyi. 2018-08-09 96.69.189.11

xynuu ner bapuxaa bolio.

Avatar

Зочин 2018-08-09 27.123.212.133

Дээд боловсрол, шинжлэх ухаан хундхэн бнадаа, сайд анхааралдаа авна уу.

Avatar

200 цэцэрлэг 2018-08-09 103.26.195.2

Нөгөө 200 цэцэрлэг юу болсон?

Avatar

Зочин 2018-08-09 202.21.120.66

mundag shuu

Avatar

Зочин 2018-08-09 202.9.42.14

Нөгөө 170 цэцэрлэг 87 сургууль яав. Худлаа битгий амлаач алаа

Avatar

Зочин 2018-08-09 202.5.205.34

Эмэгтэй хүн гэхэд боломжийн л ажиллаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж