Энэ онд есөн цэцэрлэг ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2018.08.09-нд нийтлэгдсэн

Энэ онд есөн цэцэрлэг ашиглалтад орно

Энэ онд есөн цэцэрлэг ашиглалтад орно

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаа тул Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамыг онцолж байна. Ингээд салбарын сайд Ц.Цогзолмаагаас энэ жил ашиглалтад орох сургууль цэцэрлэгийн талаар тодрууллаа. 


-Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ жил нийт хэдэн төслийг санхүүжүүлж байна вэ?

-Нийтдээ 281 тендер, төслийг санхүүжүүлж байна. Эдгээрээс нийслэлд 47, хөдөө орон нутагт 81, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 59, яам өөрөө 81 том төслийг хариуцаж үлдсэн. Ингэж салгаж байгаагийн учир нь ажлаа хурдан явуулахад оршиж байгаа юм. Ихэнх нь сургууль цэцэрлэгийн өргөтгөл, шинээр баригдах сургууль цэцэрлэг байгаа. Одоогийн байдлаар нийслэлийнх 55 хувь, орон нутгийнх 93 хувь, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт эрх шилжүүлсэн ажил 90 гаруй хувь, яам дээр 87 хувьтай байна. Бид энэ онд дуусах ажлаа хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шахаж ажиллана. Он дамжаад хийх ажлын хувьд хүйтэн болж, газар хөлдөхөөс өмнө нэлээд явуулах тал дээр онцгой анхаарч байна. Одоогоор Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг зүүн аймгуудын ажилтай танилцаж байгаа. Баруун аймгуудаар ирэх долоо хоногт ажиллана. 

-Энэ хичээлийн жилд нийт хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ?

-Энэ онд шинээр есөн цэцэрлэг, гурван сургуулийн өргөтгөл ашиглалтад орно. Үлдсэн нь ирэх хичээлийн жилд ашиглалтад орно. 

-Тусгай хэрэгцээтэй 10 дугаар цэцэрлэгийн барилгын тендерийн асуудал  

-Тусгай хэрэгцээтэй 10 дугаар цэцэрлэгийн барилгын тендерийг Засгийн газраас нэмэлт хөрөнгө шийдэж өгсөн. Ингээд тендер сонгон шалгаруулалт явагдаад гүйцэтгэгчээ сонгосон. Одоо тендертэй холбоотой ямар нэгэн санал гомдол гарахгүй бол шалгарсан компанитай гэрээ байгуулна.  Одоогийн байдлаар 186 дугаар цэцэрлэг дээр 10 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг шилжүүлсэн байгаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж