Д.Гантулгын "бандааш" жижиг намуудыг сэрээв

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Д.Гантулгын "бандааш" жижиг намуудыг сэрээв

Д.Гантулгын "бандааш" жижиг намуудыг сэрээв

‘Бандааш’-ны хэргээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад хүрсэн Д.Гантулгын дуулиан 2016 оноос хойш унтаж байсан жижиг намуудыг сэрээлээ. Учир нь, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа. Энэ удаагийн нөхөн сонгуульд жижиг намууд идэвхтэй оролцохоор болжээ. Энэ нь иргэдийн итгэл парламентад суудалтай гурван намд итгэл алдарсан гэж тооцсонтой холбоотой. Ялангуяат Ерөнхийлөгчийн сонгуульд 100 мянган хүн цагаан хуудас өгсөн нь Монголын улс төрд гуравдагчийн орон зай улам томорч буйн баталгаа улс төрийн эрэлт хэрэгцээн дээр дөрөөлж  жижиг намууд нөхөн сонгуулиар парламентад орохын мөрөөсөл болж суугаа бололтой. Өөрөөр хэлбэл, Д.Гантулгын хэрэг явдлыг жижиг намууд боломж гэж харж байх шиг.  Заримынх нь нэрийг ч Хэнтийхэн мэдэхгүй шахам намууд нөхөн сонгуульд азаа үзэхээр шийдсэн нь энэ тойргийн үнийг улам хөөрөгдөж байна. МАН, Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монгол үндэсний ардчилсан нам, Зон олны нам, Монгол консерватив нам, Иргэний зориг-Ногоон нам, Ард түмнээ хайрлая нам, Бүгд найрамдах нам баримт бичгээ ирүүлснээр нийт 14 нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна.

Сонгуулийн ерөнхий хороо 2018 оны наймдугаар сарын 12-ны дотор энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгох аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж