Канад АНУ-аас тусламж хүссэн боловч татгалзжээ | News.MN

Канад АНУ-аас тусламж хүссэн боловч татгалзжээ

Канад АНУ-аас тусламж хүссэн боловч татгалзжээ

Канад АНУ-аас тусламж хүссэн боловч татгалзжээ

Сүүлийн үед Канад болон Саудын Араб улсын харилцаа холбоо хүний эрхийн асуудлаас болж хурцдаж байна. Тэгвэл Канад харилцаа холбоогоо сайжруулахын тулд ойрын холбоотон болох АНУ-аас туслалцаа хүссэн боловч татгалзсан хариу өгчээ.

Мөн Канад Их Британиас тусламж хүссэнд Их Британийн Засгийн газар Канад болон Саудын Арабын төрийн эрх баригчдад гаргаж буй болчимгүй үйлдлүүдээ зогсоохыг уламжилсан аж.

“Хоёр улс энэ асуудлыг дипломат хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй. Бид өмнөөс нь хийж өгч чадахгүй. Тэд хамтдаа хэлэлцэж шийдвэрт хүрэх ёстой” гэж АНУ-ын Төрийн департментын төлөөлөгч Хеатер Науэрт мэдэгдсэн байна.

Канад болон Саудын Арабын зөрчилдөөнөөс болж жилдээ дөрвөн тэрбум ам. долларын орлоготой тэнцэхүйц худалдаа наймаа эрсдэлд орж байгаа бөгөөд 2017 онд Канад Саудын Арабд 1.17 тэрбум ам.доллартай тэнцэх бараа нийлүүлсэн нь Канадын экспортын ердөө 0.2 хувийг эзэлж байжээ. Гэвч Канадын эрх баригчид 13 тэрбум ам. долларын худалдаа хэрхэх талаар мэдэхгүй байна. Учир нь Канадын “General Dynamics” корпорацийн үйлдвэрлэсэн хуягт машинуудыг Саудын Арабд зарахаар зэхэж байжээ.

“Хуягт машин худалдаалах гэрээ анх 2014 онд батлагдсан бөгөөд тэр үед засгийн эрхийг Консерватив нам барьж байсан. Консерватив намынхан Саудын Арабтай гүнзгий харилцаа тогтоохыг хүсэж байсан боловч бүрэн эрхийнхэн хугацаа дууссан юм. Либералууд экспортыг зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр хэрэгжүүлэхээр болсон ч Саудын Арабтай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх сонирхолгүй байсан. Магадгүй Канадчуудын идэвхгүй Засгийн газраас Саудын Арабын Риядийн дургүйцлийг хүргэсэн байж болзошгүй” хэмээн Оттавагийн их сургуульд туслах профессороор ажиллах Ойрхи Дорнод улсын мэргэжилтэн Томас Жүнеау дүгнэжээ.

Эх сурвалж: Reuters
Г. Батмандах

 

"Болор дуран"-аар шалгав.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-08 27.123.214.85

Mongol ulsiig yamarch oron hundetgehgui.deeremchin gemt heregtnuud turd ni eeljilj suudag bolohoor

Зочин 2018-08-08 203.169.49.123

Манайх шиг Европ, АНУ, Саудын Аравт экспортоор гаргах бараа байхгүй улс ардчилил гээд донгосч байхад гадны нөлөө байхгүй сайхан юм даа.

Зочин 2018-08-08 66.181.161.89

Энэ улаан зангиатай ендер залуу эрээн оймс мэтхэнээрээ л оролдож байхгvй даян дэлхийн ардчилагч болох гэж солиорч байж сайхан авахууллаа!! Яг манай АН-хан Туркийн иргэнийг Туркийн засгаас нь емеерч Т1-тээд байсан шиг!! Турк манайхаас яаж харийгаа авах юм бол...?!

Чам 2018-08-08 27.123.214.106

Чам шиг нохой ойлгохгуй юм аа битгий хуцаж бай туркээсээ айгаад орон доогуураа хэвтэж бай

Paвcaл 2018-08-08 174.216.20.107

Ойрхи Дорнод улсын мэргэжилтэн Томас Жүнеау...\nБүс нутаг гэдэг бил үү? Орчлон ертөнц хөрвөлдсөөр олон улс үүсдэг бөлгөө.

Зочин 2018-08-08 182.160.36.151

kanaduud saudiin arabiin durgyig yaaj hyrgetsen yum teriig ni olood bichih heregtei

Zaluu 2018-08-08 50.92.233.38

Kanaduud emegteichuudiin erh saudid iheer zorchigdoj baigaa talaar yum helsend ni saudi gomorhood bga yum manai dotood heregt buu orolts geed. Saudid emegteichuudiig mashin erhiig zogsooson gesen bha.

Zaluu 2018-08-08 50.92.233.38

Mashin barih erhiig

Irgen 2018-08-08 202.131.235.190

US, Russia met tomchuud hozortei uchir busad uls orond daramt shahalt uzuuldeg. Canad met ni tedniig dagaj baij yu gedeg bilee "holoo holdoono" gedeg ni bolj dee. Hohi ni dee.

kanad bol delhiid noloogui oron ch dee 2018-08-08 64.119.24.252

ugaasai kanad jijeghen uls svvliin tom tom duugarch bvltereed bgaa daa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж