Канад АНУ-аас тусламж хүссэн боловч татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Канад АНУ-аас тусламж хүссэн боловч татгалзжээ

Канад АНУ-аас тусламж хүссэн боловч татгалзжээ

Сүүлийн үед Канад болон Саудын Араб улсын харилцаа холбоо хүний эрхийн асуудлаас болж хурцдаж байна. Тэгвэл Канад харилцаа холбоогоо сайжруулахын тулд ойрын холбоотон болох АНУ-аас туслалцаа хүссэн боловч татгалзсан хариу өгчээ.

Мөн Канад Их Британиас тусламж хүссэнд Их Британийн Засгийн газар Канад болон Саудын Арабын төрийн эрх баригчдад гаргаж буй болчимгүй үйлдлүүдээ зогсоохыг уламжилсан аж.

“Хоёр улс энэ асуудлыг дипломат хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй. Бид өмнөөс нь хийж өгч чадахгүй. Тэд хамтдаа хэлэлцэж шийдвэрт хүрэх ёстой” гэж АНУ-ын Төрийн департментын төлөөлөгч Хеатер Науэрт мэдэгдсэн байна.

Канад болон Саудын Арабын зөрчилдөөнөөс болж жилдээ дөрвөн тэрбум ам. долларын орлоготой тэнцэхүйц худалдаа наймаа эрсдэлд орж байгаа бөгөөд 2017 онд Канад Саудын Арабд 1.17 тэрбум ам.доллартай тэнцэх бараа нийлүүлсэн нь Канадын экспортын ердөө 0.2 хувийг эзэлж байжээ. Гэвч Канадын эрх баригчид 13 тэрбум ам. долларын худалдаа хэрхэх талаар мэдэхгүй байна. Учир нь Канадын “General Dynamics” корпорацийн үйлдвэрлэсэн хуягт машинуудыг Саудын Арабд зарахаар зэхэж байжээ.

“Хуягт машин худалдаалах гэрээ анх 2014 онд батлагдсан бөгөөд тэр үед засгийн эрхийг Консерватив нам барьж байсан. Консерватив намынхан Саудын Арабтай гүнзгий харилцаа тогтоохыг хүсэж байсан боловч бүрэн эрхийнхэн хугацаа дууссан юм. Либералууд экспортыг зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр хэрэгжүүлэхээр болсон ч Саудын Арабтай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх сонирхолгүй байсан. Магадгүй Канадчуудын идэвхгүй Засгийн газраас Саудын Арабын Риядийн дургүйцлийг хүргэсэн байж болзошгүй” хэмээн Оттавагийн их сургуульд туслах профессороор ажиллах Ойрхи Дорнод улсын мэргэжилтэн Томас Жүнеау дүгнэжээ.

Эх сурвалж: Reuters
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж