Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах үүргийг өглөө | News.MN

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах үүргийг өглөө

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах үүргийг өглөө

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах үүргийг өглөө

2018 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ‘Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай’ 218 дугаар тогтоолыг баталсан юм. Уг тогтоолтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандаж зөвлөмж гаргасан.

Зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны долдугаар сарын 30-н гэхэд Засгийн газрын бүх гишүүд, яам, агентлагийн албан тушаалтнууд тус тус ажилдаа орсон байх чиглэлийн дагуу 2018.07.31-ний өдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамны шуурхай хурал зохион байгуулж, бүх газар, хэлтсийн дарга нарыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ.

Энэ дагуу 2018-2019 оны өвлийг өнтэй, хохирол багатай даван туулах, өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохион байгуулах, ургац хураалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, түүнчлэн ургацаа хамгаалах, үүсч болзошгүй цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр ХХААХҮЯ-ны хамт олон ажиллаж байна.

Эх сурвалж: zasag.mn

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-08 103.229.120.134

Монголын ХХАА-н бодлого алдагдаад удаж байгааг хүмүүс ярьж байна. Үрийн болон малын удмын сангийн бодлогоо барьж чадалгүй алдчихсан нэг их нүсэр том Яам, Өчнөөн олон салбарласан мундаг том Үндэсний гэх Их сургууль, Аймаар том Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, нэг их онол ярьж мэдэмхийрсэн, болсон болоогүй цол гуншинтай эрдэмтэнгүүд,.. Амьдрал дээр ямар байна вэ ?!! Малынхаа өвчнийг дарж чадахгүй байж Мах экспортлоно гэж бүлтэрнэ. Бэлчээр хүрэхгүй ч 100 сая шахсан үүлдэр угсгаа нь бүдгэрч ууссан баахан давжаа, ашиг шим нь муудсан олон мал, Зусан намаржин дээл шууж хөөрөг зөруулж, наргиж наадчихаад намар ахиухан хяруу унахад л гэнэт сэхээ орж Улсаас тэжээл бордоо нэхэх шахсан эсвэл Азаа үзэж тэнгэрт найдаж Улсаас хүүгүй зээл жил бүр авдаг тариаланч гэх даварсан нөхөд, Эрээнээс дур дураараа баталгаагүй хор бордоо олж ирж зоргоороо хэрэглэх ногоочид гэх иргэд байна. Гэтэл хажууханд Үзэмчингүүд гэхэд амьдын жин нь 100кг татах Монгол үзэмчин хоньтой, ширхэг саарал хялгасгүй дун цагаан суурь суураар ямаатай, яргуй агь таана нүдэлж, тарвага хошгиролдсон арвин их бэлчээр нутагт амар жимэр аж төрцгөөж байх юм. Тэнд манайх шиг хамаг төсөв хөтөлбөр, тусламж дэмжлэгийг хуу хамж залгичихаад ямар ч үр дүнгүй мөртлөө хагартлаа таргалцгаагаад сууцгааж байдаг ийм аймаар нүсэр аппарат байхгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж