Гуниг минь , намар минь , чи минь.

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Гуниг минь , намар минь , чи минь.

Нар илч муутай төөнөх нь намрынх

Навч алтлаг өнгөтэй болох нь намрынх

Гуниг сэтгэл гэгэлзүүлэх нь намрынх

Сэтгэл чамайг үгүйлэх нь намрынх

Хүлээлт ирнэ гэсан худлаа амлалт нь тэрнийх

Хүлээж байгааг мартаад хууран зугаацах нь тэрнийх

Хүнийх болсон тэр үнсэлт нь бас тэрнийх

Хүрч болохгүй болсон тэр зүрх нь тэрнийх

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж