“Хүүхдийн автобус”-ны нэгдсэн үзлэг шалгалт эхэлнэ | News.MN

“Хүүхдийн автобус”-ны нэгдсэн үзлэг шалгалт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн автобус”-ны нэгдсэн үзлэг шалгалт эхэлнэ

“Хүүхдийн автобус”-ны нэгдсэн үзлэг шалгалт эхэлнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн үзлэг шалгалтыг 2018 оны 08 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран явуулна.

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг.

Хэрэглээний стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрвэл сургууль, цэцэрлэгүүдэд албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-08 107.242.117.7

Нэг мөр АНУ-д school bus захиалаад авчихаач дээ,нэг их тэнгэрт тулсан үнэтэй эд биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж