МАН: Хонь бүрэн, чоно цатгалан | News.MN

МАН: Хонь бүрэн, чоно цатгалан

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

МАН: Хонь бүрэн, чоно цатгалан

МАН: Хонь бүрэн, чоно цатгалан

-Бага хурлынхаа өмнө хонь, чоно байсан МАН-ынхан хонь бүрэн, чоно цатгалан хоцорсон М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын эрх ашиг нэгдсэнийх үү, нийлсэнийх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз-

МАН-ын Ёс зүйн хорооноос нь УИХ-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцох тухай зарлаж, Л.Оюун-Эрдэнийг эхнэртэйгээ улсын мөнгөөр зугаалсан баримтыг дэлгэн бие биеийнхээ муу муухай ухаж төнхөн сошиалд цацаж суусан МАН-ын Бага хурал гал авалцах нь уу гэтэл тун аядуу зөөлөн болсны учрыг М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын инээмсэглэн буй зургаас нь харчихаж болохоор. Нөгөөтэйгүүр Бага хурлынхаа төгсгөлд индэр дээрээс гишүүддээ хандаж үг хэлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Намын даргын эрхэмлэн авч явах зүйл бол эв нэгдэл” гэсэн үгнээс нь илэрхий харагдаж буй.

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болсны хэрээр үнэмлэхүй зовлонд унасан, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бүлэглэлүүдийнх нь тэмцэл ил цагаандаа гарч,  эмээлийн хоёр бүүрэг шиг болоод удаж буй юм. Эндээс улс төр сонирхогчид М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр эвлэж нийлэхээсээ өнгөрчээ гэсэн дүгнэлтэд хүрсэн ч өнгөрсөн Даваа гаригт болсон Бага хурлын уур амьсгалаас нь харахад энэ нам доторх улс төрийн өрнөл нь өөрчлөгджээ гэлтэй.

Бүрэн эрхийнхээ хугацааны талд ортол 32:32-оороо хуваагдан эрх мэдлийн төлөө хоёр ордныг нураах шахам хэрэлдсэн МАН-ын тогоон доторх зодоон түрдээ нам жим болсон нь М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр ханцуй дотроо наймаалцсантай холбоотой. Тэдний толхилцоон тохиролцооноор намжсан нь Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль байж магадгүй гэсэн хардлага ч байна.

Гуч хүрээгүй насандаа УИХ-ын гишүүнээр тодорч улс төрийн нэгэн түүх болсон Д.Гантулга мөн л түүхэнд тун ч таагүй шалтгаанаар “төрхөмдөө” буцаж, М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын зөрчил дээр тос нэмсэн үйл явдал болсон бөгөөд Хэнтийн 42 дугаар тойрогт болон нөхөн сонгуулийг хүлээж ядан байгаа хүмүүсийн хувьд “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгч болж болзошгүй шинжтэй.

Учир нь, У.Хүрэлсүхийн М.Энхболдод инээмсэглэн бууж өгөх шалтгаан нь, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж 60 тэрбумын асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн Л.Оюун-Эрдэнийн шахалтад өртөөд байгаа М.Энхболдын хариу найр тавин суух үндэслэл нь эдийн засгийн гэхээсээ улс төрийн эрх ашиг.  Тун таагүй шалтгаанаар намын нөхрөө үдэн явуулсан тойрогт нэр дэвшээд унаж байснаас У.Хүрэлсүх М.Энхболдтой гар барьж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр энэ тойрогт нөхөн сонгууль явуулахгүй гэсэн шийдвэр гаргуулах нь рейтингэд нь эерэг тусна.

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай шийдвэрийг хаврын чуулганаар гаргаж, ирэх аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар товлосон. Нөхөн сонгуульд 228.9 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд СЕХ-ноос 42 дугаар тойрогт явагдах сонгуулийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж буй юм. Улс төрийн намууд ч нөхөн сонгуульд бэлтгэж, парламентад суудал гурван нам, мөн парламентад суудалгүй намууд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлээд байгаа юм. Тэгвэл яагаад нөхөн сонгууль явуулахгүй байхаар У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр ханцуй дотроо наймаалцсан бэ гэх эргэлзээтэй асуулт тавигдах нь мэдээж.

Учир юу вэ гэвэл нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн Цэцэд хандаж “УИХ-аар сонгуулийн товыг зарласан нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт буюу энэ заалтад “Сонгуулийн жил” гэж дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг нэрлэнэ, “Нэр дэвшүүлэх нийтлэг журам” гэх 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэг буюу нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ нэр дэвшүүлэх нийтлэг журмаас гадна дор дурдсан журмыг баримтална гэх заалтад тайлбар өгөхийг хүссэн байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 41.1.Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно. 41.2.Төрийн аудитын дээд байгууллага сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн гомдол ирүүлсэн.

СЕХ-ноос дээрх албан бичигт наймдугаар сарын 20-ны дотор хариу өгөх юм байна. Энэ тухайд СЕХ-ны дарга Ц.Болдсайханы өгсөн тайлбар нь “Үндсэн хуулийн Цэцэд тодорхой нэр бүхий хүмүүс нөхөн сонгуулийг хуулийн заалттай зөрчилдөж байна гэх бичгийг хүргүүлсэн байна билээ. Үндсэн хуулийн Цэцийн зүгээс манайхаас тодорхой тайлбарыг 20-ны дотор ирүүлэхийг хүссэн. Энэ долоо хоногийн хуралдаанаараа асуудлыг нь ярьж, тайлбарыг  хүргүүлнэ”.

Юутай ч нөхөн сонгуульд цаг хожих тусмаа МАН-д сайн. Бага хурлынхаа өмнө хонь, чоно байсан МАН-ынхан хонь бүрэн, чоно цатгалан хоцорсон М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын эрх ашиг нэгдсэнийх үү, нийлсэнийх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-08 103.229.121.39

ahmaduudiin tetgeveriig hezee nemeh ve ue shattai nemegduulne gesn bz de

Avatar

Зочин 2018-08-08 103.229.121.39

onoo hariutslaga tootsog shudarga bh ES maani yuu bolov tsag hugatsaa l haruulah bh da ard tumen harj suuna kk

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.110

Хонь бүрэн чоно цатгалан хоёр

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.110

Хонь бүрэн чоно цатгалан хоёр

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.110

Хонь бүрэн чоно цатгалан хоёр

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.110

Хонь бүрэн чоно цатгалан хоёр

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.110

Хонь бүрэн чоно цатгалан хоёр

Avatar

Зочин 2018-08-08 202.72.245.200

60 ТЭРБУМЫН ЛУЙ ВАРЧИД ЯЛЖЭЭ МАН ЯЛАГДЖЭЭ АРД ТҮМЭН ЯЛАГДЖЭЭ

Avatar

Зочин 2018-08-08 122.201.25.46

Ер нь хонь бүрэн, чоно цатгалан байвал болоо юм биш үү.

Avatar

иргэн 2018-08-08 66.181.167.54

Оюунэрдэнэ бацаанаа зайлуулахгүй бол Хүрэлсүх даргаа хэрүүл салахгүй нь дээ.Аятайхан зайлуулдаа.Хоорондоо ярьж ч болохгүй цаг юм бишүү.Дандаа бие биеэнрүүгээ муухай харна гэж юу байдаг юм.Ёс зүй хороо энэ Оюунэрдэнэтэй жинхэнэ утгаар нь тэмцдээ.Эв нэгдэл чухал юм бол эв нэгдлийг бутаргаж байгаа хорчин бацаандаа хариуцлага тооцоочээ.

Avatar

Иргэн 2018-08-08 27.123.214.94

42-р тойргийн нөхөн сонгууль хууль зөрчсөн?! Тэгэхээр цэц йн шийдвэр гарснаас хойш УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авсны дараа 6-н сарын хугацаанд санал авах ёстрй болноо?! Хуулиа дээдлэхтүн?!

Avatar

Зочин 2018-08-08 202.9.40.160

Хүрэлсүх намын дарга, ЕС болох зорилготойгоор л шударга ёс тогтооно, авилгалтай тэмцэнэ, амиа алдахаас үл айна гэж хэлсэн. Тэгээд албан тушаалдаа очоод одоо ярьснаасаа эсрэг зүйл хийж шударга ёсыг үл тогтоож, авилгалтай тэмцэхгүй, амиа алдахаас айх боллоо.

Avatar

Зочин 2018-08-08 174.205.12.240

Нямсүрэн шулам яаж үхнэ насаараа бусдыг гүтгэж доромжилж амьдрах гэж үхвэл Эбээтэйгээ хамт шууд тамруугаа тонилно биз.

Avatar

USA 2018-08-08 174.198.12.226

2 XOOCOH TOLGOI L BAINAA

Avatar

Зочин 2018-08-08 66.87.138.46

Hurelsuhees yu huleesiin b**s
Battulgaas yum huleesen humuus bas huurhii

Avatar

Зочин 2018-08-08 66.181.178.216

Эвтэй байгаа энэ 2 хүнийг хараад талархаж байна . Атаархагчдын нүд хорсоод байгаа юмаа даа .
Эвлэвэл бүтнэ ховловол гутаана гэж үнэн шүү .

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.110

Erhig davahaar berhiig dav gedeg shdee

Avatar

Zochin 2018-08-08 31.35.91.181

Hochnognii nuh pyzdakuud

Avatar

Зочин 2018-08-08

Hydaldagdsan myysain trolchid

Avatar

Зочин 2018-08-08

Hurelsuhee chi mongoliin are tumnii Itgel deer garch irsiishuu.Suh janjin shig baigaasai gj bodsonoos tygalgan jad shigiig chini medsengui.

Avatar

Зочин 2018-08-08 202.179.24.129

guliichuud. ali muuhaig tsogtsluulsan garuud. ed ch gantsaaaraa bish l dee whole system sucks. huurhii mongoliin maani huvi zaya yum baihdaa.

Avatar

Зочин 2018-08-08 122.201.22.108

Hurelsuhee l zailuul iim leader bdaggui yum. Bolovsrolgui unen haranhui hun bn

Avatar

зочин 2018-08-08 103.229.120.215

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН НҮҮРЭНД ИНЭЭД БАЯСАЛ БАЙВАЛ АРД.ТҮМЭН МӨН АДИЛ ИНЭЭМСЭГЛЭНЭ.ЭВТЭЙ ЭВ.ЗҮЙГЭЭ ОЛОЛЦООД ЯВБАЛ ЭХ ОРНЫ ХӨГЖИЛ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ САЙЖРАХ БАЙХ ЭВДРДРЭЛЦЭЭД БАЙВАЛ ЭСРЭГ ХҮМҮҮС ӨРСӨЛДӨГЧ НАМЫН НӨХӨД ХОЖИХ БАЙХ ДОТООДДОО ЭВТЭЙ БАЙЖ 2020 СОНГУУЛЬД ЭНЭ АМЖИЛТАА АЛДАХГҮЙ ГЭДЭГИЙГ САНАЖ АЖИЛ ДАА. ОЮУН-ЭРДЭНЭ ГЭДЭГ ЗАЛУУ ЧИНЬ НӨГӨӨ ТАЛД УРВАСАН ЯВАА ЮМ БИШ ҮҮ. ИЙМ БҮТЭХГҮЙ ХҮМҮҮСЭЭС ЭРТХЭН ЗАЙГАА АВЧ АЖИЛ. ХАН ХЭНТИЙЧҮҮД 2016 ОНД СОНИН СОНГОЛТ ХИЙГЭЭ ВЭ .ХАРАМСМААР СОНГОЛТ. . .

Avatar

Zochin 2018-08-08

Ямар ч байсан эвтэй байсан дээр. бусад асуудал аяндаа шийдэгдэнэ

Avatar

Зочин 2018-08-08 103.10.21.93

энэ намуудаас салж нэг санаа амрахсан өөдтэй ч армигүй чадалтай ч эдийн засаггүй байж байгаа бидний ядарсан сэтгэхүй дээр тоглолт хийгээд явж байгаа энэ хүмүүс эх орончид мөн үү,хөгжилийн тушаа хөнжилын гувшаа мөнгөний туламнуудад итгээд л байх уу.

Avatar

зочин 2018-08-08 66.181.160.113

Үнэ өртөгндээрээ тохирчихож л дээ …2 гавно …

Avatar

Зочин 2018-08-08 66.181.160.36

Энх60лд, Энх60гал нар одоо ямар ч найдваргүй болсон.

Avatar

Зочин 2018-08-08 59.153.113.135

Ой гутмаар пиаанууд

Avatar

Зочин 2018-08-08 202.179.24.129

ali bolovsrolgui ali hulgaichaa tolgoi deeree zalsaar l. neg udur ch jam yos hariugaa avsan shig avah baihdaa

Avatar

харим тийм ээ 2018-08-08 66.181.191.61

Хумсалсаар хумсалсаар ерөнхийлгч болдог юм байна.Хуурсаар хуурсааг 17 чингэлэг спиртийг хоногийн дотор ус болгон хувирагдаг ид шидтэй болдог гэнэ ээ. Ид шидийнхээ хүчээр ард иргэдээ талцуулдаг дундаас нь эрх мэдэл,хөрөнгө мөнгө хусдаг хар технилогийг Италын мафи нутагшуулж байна. Шавь нар нь Орос,Тайланд,өмнөд Солонгол хоёр гурваараа л халаас ухаж дадлага хийж явнаа

Avatar

Зочин 2018-08-08 183.90.37.125

Үндсэн хуулийн цэц нь аль нэг намын эрх ашигт тохируулж шийдвэр гаргахгүй гэж найдах

Avatar

Зочин 2018-08-08 66.181.161.52

Женкогийн төмөр замыг шороо танк манк юу болсон бэ? Төмөр зам гэж үлгэр ярихаа больсон нь дээр байхөө

Avatar

Zagdaa 2018-08-08 87.78.85.27

Huulgui bol deer bgaa ulsiin baylagiig zarj bayjsan lagaanuudiig bugdiin buudah ymsan archaagui uls turchid

Avatar

zochin 2018-08-08 66.181.181.201

Hereldelgui hiih heregtei bna Uls ornoo hegjuuleh chuhal bna

Avatar

Зочин 2018-08-08 49.0.153.66

Одоо улс төрчид угаасаа юм хийхгүй, тэр ойлгомжтой. Гол нь нийгмийн амьдрал, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг бужигнуулахгүй байх нь чухал байна.

Avatar

бужигнуулна аа Оюун-Эрдэнэ би 2018-08-08 66.181.191.61

Бужигнаангүй ардчилал, нанчилдаангүй найр гээш байшгүй ээ

Avatar

Zochin 2018-08-08 27.123.212.136

Ner devshih nasiig 25g 35bolgoj nemeh hergtei pamperstei baychuudiin huuhduud mongoor zodoh orj ired bn

Avatar

Зочин 2018-08-08 202.179.25.180

Монгол биш Хятад ялжээ

Avatar

Зочин 2018-08-08 66.181.177.152

Худлаа юм бичээд л. Хүрэлсүх бол жинхэнэ Монгол залуу, яаж ч бодсон Монголын ард түмнээс урваж хятад хүнтэй ор хөнжилд орохгүй.

Avatar

Зочин 2018-08-08 58.108.114.186

Төмөр зам аа барьж хэвтэхгүй, мөнхийн гачигдалтай шаacaн… Жонxyy aцыг бyyдаж aлбал таарна…

Avatar

Зочин 2018-08-08 122.201.25.46

Нөгөө бураад байсан Оюун-эрдэнэ, Батбаатар 2 таг болчихсон уу, ийм хорвоод амьдарч байна даа, эсвэл ер нь хорвоо ийм юм уу.

Avatar

мэддэггүй юм уу 2018-08-08 66.181.191.61

Угаасаа л хүний хорвоо ийм ш дээ. Оюун-Эрдэнэ ээ

Avatar

Зочин 2018-08-08 103.229.121.154

Хонь бүрэн чоно цатгалан хоёр хумслагч олзтой

Avatar

Зочин 2018-08-08 103.229.121.154

Хонь бүрэн чоно цатгалан хоёр [Хориотой Үг] олзтой

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.118

Сайхан ш*** юм аа!! Нямсүрэн одоо хүзүүгүй хүнийхээ үлгэрийг битгий давалгайлууд бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж