Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх өнөөдөр /2018.08.08/ болж өндөрлөлөө.
Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Д.Мурат, М.Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгажээ. Харин хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6 сая 539 мянган 876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Э.Ариун