"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагыг томилох заалтад өөрчлөлт оруулав

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагыг томилох заалтад өөрчлөлт оруулав

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагыг томилох заалтад өөрчлөлт оруулав
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр /2025.02.06/ Корпорайт Конвейшн центрийн хурлын танхимд боллоо.
Хурлаар компанийн дүрэмд "Компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал, хувь хүн эсвэл багаар хэрэгжүүлж болно" гэсэн заалт нэмэлтээр оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан байна.
Дүрэмд дээрх өөрчлөлт орсноор компанийн гүйцэтгэх удирдлагыг хувь хүн эсвэл багаар нь томилон ажиллах эрх зүйн үндэс бүрдэж  байгаа талаар тус компаниас мэдээлэв.
Ийнхүү хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн гүйцэтгэх удирдлагыг томилохтой холбоотой дүрмийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулснаар дараагийн гүйцэтгэх удирдлагыг ойрын хугацаанд томилох хүлээлт үүсээд байна.
Одоогоор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбуу ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын түвшинд тус компанийн гүйцэтгэх захирлаар Санхүүхийн зохицуулах хорооны дарга асан Д.Баярсайханыг томилохоор яригдаж байгаа талаар мэдээлэл байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-02-06 66.181.183.141

ЭТТ ХК нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийг зоих түвшинд байлгах санхүү эдийн засгийн томоохон нөөц юмаа. Тэгэхээ МУ-н ЗГ энэ компаний Удирдлагыг чадвартай , ухаалаг, удирдах зохион байгуулах чадамж сайтай хүмүүст өгч ажлаа явуулах нь цаашид Улс эх оронд, ЗГ-ын мөрийн хөтөлбөр болоод Нийт Ард Иргэдэд томоохон ач холбогдолтой байх боловуу. Өөрөөр хэлбэл Ерөнхий Сайд өөрийнхөө ажлын нэг том баганыг босгочихлоо л гэсэн үг дээ.

Avatar

Иргэн 2026-02-06 45.117.34.122

Эрдэнэс Таван толгойн удирдлагууд ерөөсөө юм хийхгүй юмаа. 1. Нэгж хувьцааны үнэ хэд вэ? Хувьцаа эзэмшигч хувьцааныхаа үнийг мэдмээр байна. Үр хүүхдүүддээ өвлүүлмээр байна. 2. Танай хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, тэдний хувь эзэмшлийг хувьчлан хармаар байна. 2025 оны тайлан гарч дууссан бол тайланг нээлттэй харья.

Avatar

Нэргүй 2026-02-06 188.162.254.91

би хувьцаа эзэмшигч !!!!!! хуралд намайг оролцуулаагуй !!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж