А.Баярцэцэг Амазоны дайчидтай “тулалдана"

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

А.Баярцэцэг Амазоны дайчидтай “тулалдана"

А.Баярцэцэг Амазоны дайчидтай “тулалдана"

Жүжигчин, загвар өмсөгч А.Баярцэцэгийн талаарх ээлжит сайн мэдээг дуулгая. Тодруулбал, тэрбээр Тайландийн ‘Nipan’ студийн уран бүтээл ‘Амазоны дайчид’ адал явдалт уран сайхны кинонд Falcon буюу ‘Шонхор’ хэмээх нэртэй хөлсний тулаанчийн туслах дүрийг бүтээхээр болжээ. Түүнтэй хамт тулалдах партнер нь Австралийн мэргэжлийн боксийн тамирчин юм байна. Мөн киноны зураг авалт есдүгээр сарын сүүлээр Тайландын Чанг Май хотод эхлэх ажээ.

Жүжигчин, загвар өмсөгч А.Баярцэцэг нь 2016 онд Дэлхийн миссийн тэмцээнд оролцож, шилдэг 11-т шалгарч байсан билээ. Мөн онд “Марко Поло” кинонд тоглох эрхийг авсан төдийгүй одоогийн байдлаар 20 гаруй кино, реклам, дууны клипэнд тоглоод байгаа ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж