Франкфурт ОУ-ын нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Франкфурт ОУ-ын нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаажээ

Франкфурт ОУ-ын нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаажээ

Герман улсын цагдаа нар өчигдөр /2018.08.07/ Франкфурт олон улсын нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаасны улмаас зорчигчдод хүндрэл учруулсан байна. Тодруулбал, цагдаагийн ажилтнуудын мэдэгдсэнээр үл таних хүн зөвшөөрөлгүйгээр нисэх буудлын хамгаалалттай хэсэгт орсноос болж хаагдахад хүрчээ. Хотын өдөр тутмын сонин FAZ-д мэдээлснээр Франц улсын иргэн мэдэгдэлгүйгээр тусгай хамгаалалттай бүсэд орсон гэж мэдээлсэн байна.

Франкфурт нисэх онгоцны буудал зорчигчдод хандаж төлөвлөсөн нислэгүүд хойшилж болзошгүйг анхааруулсан. Герман улсын орон нутгийн цагаар өдрийн 14.30 цагт онгоцны нисэх буудлыг буцааж хэвийн үйл ажиллагаанд оруулсан аж. Түүнчлэн авиа компани “Lufthansa” саатлаас болж зорчигчдод даруй шинэ нислэгүүд үйлдэхээ болсноо зарлажээ.

Герман улсын хамгийн ачаалал ихтэй нисэх онгоцны буудалд Франкфурт ордог бөгөөд Европын хэмжээнд ачааллаараа дөрөвдүгээрт бичигддэг аж. Мөн өнгөрсөн сард төстэй ийм хэрэг Герман улсын Мюнхен нисэх онгоцны буудалд гарсны улмаар 300 гаруй нислэг хойшлогдож байсан бөгөөд 30 мянга гаруй зорчигч саатаж байжээ.

Эх сурвалж: RT
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж