Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийж, дэлхий нийтийн өмнө гарсан түүхэн уулзалт өнгөрсөн зургаадугаар сард болж өндөрлөсөн. Түүнээс хойш Хойд Солонгосыг харах өнцөг дэлхий нийтийн дунд өөрчлөгдсөн гэхэд болно.
Ким Жон Ун удирдагч улсынхаа аж үйлдвэрийн салбарт онцгой анхаарал хандуулж байгаа нь харагдаж байна. Тэрбээр АНУ-тай хийсэн цөмийн хөтөлбөрийг зогсоох гэрээ байгуулан энхийн замыг сонгосон. Талууд тохиролцоонд хүрч гэрээний дагуу шат дараалалтайгаар ажлууд хийгдэж байгаа гэж мэдэгдсэн. Энэ үеэр Ким Жон Уны засаг захиргаа дотоодын үйлдвэрээ ихээхэн дэмжиж ажиллахад онцгой анхаарч байгаа нь харагдаж эхэлж байна. Удирдагч ойр ойрхон дотоодын томоохон үйлдвэрүүдийн байр байдал, хүчин чадал, чанар зэрэгт онцгой анхаарч эдийн засгаа сайжруулах гарцыг эрэлхийлэн завгүй явж байгаа аж.
Тус үйлдвэр дотоодын ганц дугуйн үйлдвэр аж.