Амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөг хандивлахаар болжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөг хандивлахаар болжээ

Амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөг хандивлахаар болжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд жилийн өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан юм. Энэ хэрэг явдлаас хойш охины ар гэрийнхэн сэтгэл санааны хүнд цохилтод орж өнөөдрийг хүртэл уй гашуугаа даван туулсаар ирсэн билээ. Уй гашууд автсан ар гэрийнхэнд нь сайн санаат иргэд тусламжийн гараа сунгажээ.

Б.Ундрах хэмээх бүсгүй одоогоос сарын өмнөөс охины ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэхийг зорьж “Илтгэлцлийн сүлжээ” хандивын аяныг фэйсбүүк хуудсаараа дамжуулан хандив цуглуулсан аж. Нийтдээ 30 сая төгрөгийг цуглуулжээ. 

Энэ тухайгаа бүсгүй өөрийн фэйсбүүк хуудастаа “Чадах болов уу яах бол гэж эхэлж байсан аян маань та бүхний нэгдмэл сэтгэлийн хүчээр ийм амжилттай явж иржээ. Бидний зорилго бол зүй бусаар бусдын гарт амиа алдсан бяцхан охиноосоо хойш арван нэгэн  сарын турш өдөр бүр цаг минут бүрийг шар махтайгаа хатан байж үнэн шударгын хойноос явахын тулд ажлаасаа гаран идэх хоол амьдрах газраа хүртэл төлөөсөнд нь өгч өөрсдөө айлд хоргодон, хохирсон дээрээ хохироод ядруухан явж байгаа ар гэрийнхэнд нь туслахаар ядаж орох оронтой болоосой. Дахин хөөрхөн охинтой болоод сэтгэлээ дэвтээж амьдраасай гэж сэтгэл шулуудан нэгдсэн билээ” хэмээн бичсэн байна.

Э.Ариун 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!