“Нүүдэлчин Монгол” наадамд анх удаа зохион  байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

“Нүүдэлчин Монгол” наадамд анх удаа зохион  байгуулагдана

“Нүүдэлчин Монгол” наадамд анх удаа зохион  байгуулагдана

Боловсрол, Соёл,Шинжлэх ухааны яам болон Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын гарзаас “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах талаар өнөөдөр /2018.08.08/мэдээлэл хийлээ.

"Монгол түмний олон зуун жилийн турш хамгаалж ирсэн соёлын биет бус өв, ардын урлагийн наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ наадмыг соёлын биет бус өвөө хойч үедээ өвлүүлэн үлдээх болон соёлын үнэт зүйлээ түгээн дэлгэрүүлэхийн тулд зохион байгуулж байгаа" – Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат  онцлов.

Наадам наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт байрлах “Монгол наадам” цогцолборт зохион байгуулагдана. Уг наадамд аймаг нийслэл, сум, дүүрэгт зохион байгуулагдсан "Соёлын биет бус өвийн их наадам",  "Үндэсний спортын VI их наадам" –ын анхан шатны тэмцээнд оролцож эрхээ авсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын баг, тамирчид оролцох юм байна.

Наадам нийт таван төрлөөр зохион байгуулагдах гэж байгаараа онцлогтой юм.  Үүнд:

  • Эх хэл, аман уламжлал
  • Ардын язгуур урлаг
  • Монголын уламжлалт гар урлаг
  • Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи
  • Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэх төрлөөр зохион байгуулагдах ажээ. 

 Энэ үеэр иргэд, жуулчдад зохиулсан ардын урлаг, үндэсний спорт,  тоглоом наадгай, ёс заншил, зан үйлийг таниулах олон арга хэмжээ зохион байгуулагдана гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж