Хятад улс BBC мэдээллийн сайт руу нэвтрэхийг хориглов | News.MN

Хятад улс BBC мэдээллийн сайт руу нэвтрэхийг хориглов

Хятад улс BBC мэдээллийн сайт руу нэвтрэхийг хориглов

Хятад улс BBC мэдээллийн сайт руу нэвтрэхийг хориглов

Хятад улсын Засгийн газар Их Британийн мэдээллийн сайт "BBC.com" руу нэвтрэх эрхийг хориглов. Учир нь BBC мэдээллийн сайт “HTTP”-гээс “HTTPS” интернетийн протокол сольсноос болж ийнхүү Хятад улс хаасан байна.

“HTTP” /Hypertext Transfer Protocol/ буюу Гипертекст Дамжуулалтын Протокол нь текст, график, дүрс, хөгжим, видео ба бусад мультимедиа зэрэг файлуудыг дамжуулахад зориулсан дүрмүүдийн бүрдэл юм. Тэгвэл HTTPS /Hypertext Transfer Protocol Secure/ буюу Хамгаалалттай Гипертекст Дамжуулалтын Протокол нь дамжуулагдах файлуудыг кодчилон мэдээллийг алдагдахгүйгээр хэрэглэгчдэд хүргэдэг байна.

Хятад улсын Засгийн газар HTTPS протоколтой вэб сайтуудыг тогтмол хааж хорьдог улмаас BBC сайтаар хятад улсын иргэд зочилж мэдээлэл авч чадахааргүй болсон ажээ.

“Худал хуурмаг мэдээлэл их байгаа энэ цаг үед хэрэглэгчид өөрсдийн уншиж буй мэдээнд гаднын нөлөөтэй засвар ороогүй мөн өөрсдийн хувийн мэдээллийг алдагдахаас сэргийлэх нь чухал. Сайт дээр нэвтрүүлсэн HTTPS протокол интернет халдлага болон хувийн мэдээлэл алдагдахаас хамгаалах болно” гэж BBC агентлагийн програм хангамжийн ахлах инженер Жамес Донохүе тэмдэглэн бичжээ.

“BBC” агентлаг хятад улсын уншигчдад хувийн сүлжээ үүсгэж эсвэл гар утасны Псифон аппликейшн хэрэглэж сайтад зочлохыг зөвлөж байгаа аж.

Эх сурвалж: BBC
Г. Батмандах

 

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-08 27.123.214.115

Манайх бас ийм хамгаалалт хийх хэрэгтэй юм байна. Жнь: Төрийн улс орны аюулгүй байдалтай холбоотой бүх зүйлийг өөрийн гэсэн нэртэй хамгаалалттай эд нар шиг болгох нь зөв байна.

Зочин 2018-08-08 64.119.25.219

Чи ойлгохгүй нь аргагүй

Зочин 2018-08-08 182.160.34.170

yuu ch oilgosongyi yaagaad horiglood baigaag ni.

хэхэ 2018-08-08 64.119.27.226

Ард түмнийнхээ мэдээлэл авах боломжийг хязгаарлаж байгаа юм

Зочин 2018-08-08 203.169.49.123

Манайд бол тэнэгийн дотор уужимхан гэдэг л..... байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж