Хятад улсын Засгийн газар Их Британийн мэдээллийн сайт "BBC.com" руу нэвтрэх эрхийг хориглов. Учир нь BBC мэдээллийн сайт “HTTP”-гээс “HTTPS” интернетийн протокол сольсноос болж ийнхүү Хятад улс хаасан байна.
“HTTP” /Hypertext Transfer Protocol/ буюу Гипертекст Дамжуулалтын Протокол нь текст, график, дүрс, хөгжим, видео ба бусад мультимедиа зэрэг файлуудыг дамжуулахад зориулсан дүрмүүдийн бүрдэл юм. Тэгвэл HTTPS /Hypertext Transfer Protocol Secure/ буюу Хамгаалалттай Гипертекст Дамжуулалтын Протокол нь дамжуулагдах файлуудыг кодчилон мэдээллийг алдагдахгүйгээр хэрэглэгчдэд хүргэдэг байна.
Хятад улсын Засгийн газар HTTPS протоколтой вэб сайтуудыг тогтмол хааж хорьдог улмаас BBC сайтаар хятад улсын иргэд зочилж мэдээлэл авч чадахааргүй болсон ажээ.
“Худал хуурмаг мэдээлэл их байгаа энэ цаг үед хэрэглэгчид өөрсдийн уншиж буй мэдээнд гаднын нөлөөтэй засвар ороогүй мөн өөрсдийн хувийн мэдээллийг алдагдахаас сэргийлэх нь чухал. Сайт дээр нэвтрүүлсэн HTTPS протокол интернет халдлага болон хувийн мэдээлэл алдагдахаас хамгаалах болно” гэж BBC агентлагийн програм хангамжийн ахлах инженер Жамес Донохүе тэмдэглэн бичжээ.
“BBC” агентлаг хятад улсын уншигчдад хувийн сүлжээ үүсгэж эсвэл гар утасны Псифон аппликейшн хэрэглэж сайтад зочлохыг зөвлөж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Г. Батмандах