Хилийн цаана автомашинууд гацсан нь хэнээс болов? | News.MN

Хилийн цаана автомашинууд гацсан нь хэнээс болов?

Хилийн цаана автомашинууд гацсан нь хэнээс болов?

Хилийн цаана автомашинууд гацсан нь хэнээс болов?

Ховд аймгийн Булган сумын Ярантын боомт, түүнтэй залгаа Хятад улсын Такешикен боомт, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор гаалийнхан Монгол Улсын иргэдийн ачааны авто машиныг нэвтрүүлэхгүй, таван сар саатуулж, хохироож байна гэх мэдээллийг иргэн н.Батболд “Ньюс” агентлагт ирүүлсэн юм.

Энэхүү мэдээллийг ирүүлсэн н.Батболдтой холбогдож тодруулахад нийтдээ том оврын 230 гаруй ачааны авто машин дээрх боомтуудад гацсан гэх мэдээллийг өгөв. Нүүрс тээвэрлэх зорилгоор Монголын иргэд дээрх ачааны авто машиныг Хятад улсаас нэг бүрийг нь 70 сая төгрөгөөр худалдан авсан аж. Өнгөрсөн гуравдугаар сарын 12-ноос авто машинаа хилээр нэвтрүүлэх гэсэн боловч саатуулсан. Нэвтрүүлээгүй шалтгаанаа Хятадын гаалийнхан авто машины бичиг баримт зөрчилтэй гэж үзжээ. Гэтэл авто машин худалдан авсан, худалдсан үйл ажиллагаагаа Хятадын нотариатаар баталгаажуулж, гэрээ байгуулсан. Худалдан авсан авто машинууд нь Хятад улсын авто машины дугаартайгаа, бичиг баримтын хувьд зөрчилтэй биш. Гааль дээр ирсэн хойно бичиг баримтыг нь үндэслэж, авто машины хасалтаа хийдэг. Гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр бүхий л бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн, гэтэл өнөөг хүртэл саатуулсан хэвээр байна.

Хятадын тал Гаалийн бүрдүүлэлт хийдэг компанийн хоёр ажилтныг хуурамч бичиг баримтаар хилээр авто машин гаргасан гэх хэргээр шалгасан тухай мэдээлэл бий. Гэхдээ тэдний асуудал бидэнд хамааралгүй. Бид 70 сая төгрөгөөр машин худалдан авч байж, хэн ч танихгүй, мэдэхгүй хүнтэй наймаа хийхгүй. Гаалиар нэвтрүүлэхгүй байгаа нь Хятадын талаас хамаарч байгаа асуудал.

Дээр нь Монголын гаалийн байгууллагынханд мэддэг зүйл гэж байдаггүй. Энэ хооронд бид Гаалийн байгууллагад олон хандсан, харин ч биднээс мэдээлэл авч байсан. Вэб сайтад нь иргэдэд хандаад ийм зүйл болоод байна шүү гэдгийг анхааруулсан нэг ч мэдээлэл тавигддаггүй” гэж тайлбарласан юм.

Мөн тэд асуудлыг яаралтай шийдүүлэхийн тулд Гаалийн байгууллагад хандсанаас гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны яаманд ч хандаж үзжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өмнөговийн аймгийн Засаг даргад хандан, эл асуудлыг яаралтай шийдэж өг’ гэж үүрэг өгсөн ч хариу өгөөгүй байна.

Энэ асуудал юунаас болж шийдэгдэлгүй таван сар болсон талаар Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн гаалийн ахлах байцаагч Ч.Тамираас тодрууллаа.


-Хятадын Такешикен, Монголын Ярант, Гашуунсухайтын боомт дээр монгол иргэдийн худалдан авсан ачааны авто машиныг нэвтрүүлэхгүй таван сар саатуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Ямар шалтгаанаар эдгээр авто машиныг саатуулсан юм бол, машин худалдан авсан иргэд Гаалийн байгууллага ажиллахгүй байна, үүнээс болж иргэд хохирч байна гэсэн тайлбар өгч байна?

-Ярант, Гашуунсухайтын боомт нь БНХАУ-тай хиллэдэг боомт юм. Энэ хоёр боомт дээр Монголын иргэдийн Хятадаас худалдан авсан авто машиныг нь нэвтрүүлэхгүй, саатуулсан зүйл байхгүй. Саатсан шалтгаан нь Монголын гаалийн байгууллагын үйл ажиллагаатай огт холбоогүй. Өнөөдөр ч оруулахад бэлэн. Хаана саатал үүссэн бэ гэхээр БНХАУ-ын хил дээр гацаад байгаа. Тавьсан шаардлага нь Хятадын дотоод хууль тогтоомжийн хүрээнд тавьж байгаа шаардлага юм билээ. Монгол Улсад ачааны авто машиныг хувь хүн, эсвэл аж ахуйн нэгж, төрийн өмчийн газар ч эзэмшиж болдог. Өөрөөр хэлбэл, эзэмшигч нь хэн ч байж болдог. Хятад улсын хууль тогтоомжоор том оврын авто машин эзэмшигч нь компани буюу аж ахуйн нэгж байх ёстой. Хувь хүн байх ёсгүй. Тухайн авто машиныг худалдан авч байгаа тохиолдолд Монголоор Авто тээврийн газар гэдэгтэй адил Хятад улсын өөрийнх нь дотоодын Авто тээврийн газарт бүртгүүлдэг. Жишээ татвал, Монгол Улсын иргэн Хятадын Х гэдэг компаниас ачааны авто машин худалдаж авлаа гэхэд түүнийгээ Хятадын Авто тээврийн газарт бүртгүүлж, хасалт хийлгэх ёстой.

Гэтэл Монгол Улсын иргэд ачааны авто машин худалдан авсан хэдий ч тэр хасалтыг хийлгээгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өмчлөлд шилжсэнтэй холбоотой бүртгэл хийлгэж, зөвшөөрөл аваагүй байгаа учраас Хятад улсын нутаг дэвсгэрээс гаргахгүй байгаа юм. Хятад улсын нутаг дэвсгэрээс гарахгүй байгаа нөхцөлд Монгол Улсын гаалиар орж ирэх боломжгүй. Гэхдээ энэ асуудал дээр Монгол Улсын гааль чимээгүй байгаагүй. Монгол Улсын иргэд машин худалдаад авсан, түүнийгээ улсын хилээр оруулах гэхээр хүндрэл гараад байгаа учраас Гаалийн байгууллагын зүгээс тусалж, дэмжих бололцоо юу байна вэ гэдэг талаас оролцсон.

Тухайлбал, Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын удирдлагууд хил залгаа Хятад улсын Гаалийн газрынхантай уулзсан. Монгол Улсын иргэд өмчлөх эрхийнхээ хүрээнд авто машин худалдан авсан байна, түргэн шуурхай нэвтрүүлэх боломж юу байна вэ гэдэг талаар ярилцсан байгаа. Хятадын Гаалийн газраас ямар хариу өгсөн бэ гэхээр  “бид дотоодынхоо хууль тогтоомжийг мөрдөж байна. Том оврын автомашин худалдан авсан тохиолдолд заавал Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагад бүртгүүлж, нэгдсэн бүртгэлээс хасалт хийлгэх ёстой. Энэ үйл ажиллагаа хийгдээгүй учраас гаргах боломжгүй байна” гэдэг хариуг өгсөн. Ингээд манай талаас асуудлыг түргэн шуурхай шийдэж өгөөч гэж хүссэний дагуу Хятад улсын Гаалийн газар энэ асуудлыг Авто тээврийн газраа уламжилъя гэсэн. Авто тээврийн газраа хандсан, хариу хүлээж байгаа гэсэн мэдээлэл өгсөн.

-Энэ асуудал өнгөрсөн гуравдугаар сард үүссэн байгаа. Түүнээс хойш таван сар боллоо. Авто машинаа худалдсан хүмүүс нь олдохгүй байна уу, юун дээр саатаад байгаа юм бол?

-Таны асууж байгаа зарим зүйлийг мэдэхгүй. Хил залгаа улсын нутаг дэвсгэр  дээр байгаа тэр зүйл рүү Монгол Улсын гаалийн байгууллага эсвэл Монгол Улс дангаараа оролцоод байж болохгүй. Хууль тогтоомжийг нь хүндлэх ёстой. Хятад улсын Гаалийн байгууллага хуулийг хэрэгжүүлэгч байгууллага, Монгол Улсын Гаалийн байгууллага ч ялгаа байхгүй хэрэгжүүлэгч байгууллага.

-Нийт 250 ачааны том машин гаалиар нэвтрүүлэхгүй саатуулсан гэдэг мэдээллийг ирүүлсэн. Хэр бодитой тоо вэ?

-Хилийн цаана, Булганы боомтын цаана Монгол Улсын тодорхой тооны иргэдийн ачааны авто машин саатсан гэдэг мэдээлэл ирсэн. Тооны хувьд мэдээлэл ирээгүй. 60-150 тоннын даацтай авто машинууд юм билээ. Ер нь саатсан шалтгаан бүгд адилхан. Нэг л шалтгаанаар буюу бүртгэл хасалтаа хийлгээгүй.

-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу. Ер нь Монгол Улсын иргэд цаад улсынхаа хууль тогтоомжийг судлаагүй, мэдээгүйгээс л ийм асуудалд ороод байна уу гэж харагдлаа?

-Тийм ээ, хууль тогтоомжийг нь судлах шаардлага байна. Өмнө нь юу болж байсан бэ гэхээр Монгол Улсын хоёр иргэн Хятад улс руу гарахдаа маш их хэмжээний юаньтай гарсан. Монгол Улсын хуулиар биедээ авч яваа валютаа гаальд мэдүүлээд, гааль мэдүүлсний дагуу хяналтаа тавиад улсын хил нэвтрүүлдэг. Гаалийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа юм. Хятад улсын хуулиар хилээр нь нэвтэрч байгаа тохиолдолд 20 мянган юань буюу түүнээс доош хэмжээний юанийг л бэлнээр авч явах эрхтэй. Түүнийгээ мэдүүлэх үүрэгтэй. 20 мянган юаниас илүү валюттай нэвтэрч болдоггүй. Энэ нь үндэснийх нь хууль. Хэрэв түүнээс илүү юаньтай явах бол заавал банкаар шилжүүлэг хийх ёстой. Гэтэл Монгол Улсын хоёр иргэн ачааны авто машин худалдан авахаар 200 мянган юаньтай бэлнээр явж байгаад Хятадын гааль дээр хураалгасан.

Яг үүн шиг авто машин худалдан авах гэрээ хийхдээ тухайн худалдсан компанидаа шаардлагаа тавиад улсынх нь Авто тээврийн газарт нь бүртгүүлээд хасалтаа хийлгэх ёстой. Хар зах дээрээс бараа худалдаж авч байгаа юм шиг хоорондоо өгөлцөж, авалцчихаар эцэст нь Монгол Улсын иргэн л хохирч байгаа. Хятадын Гаалийн байгууллагын цахим хуудсан дээр бүх мэдээлэл нь бий. Монгол Улсын Гаалийн байгууллагын цахим хуудсанд ч бүх мэдээлэл бий, хүн бүрт нээлттэй.

-Авто машинаа хил нэвтрүүлж чадахгүй байгаа иргэд та бүхэнтэй уулзсан уу?

-Ховдын Булган дахь Гаалийн газрын удирдлагуудтай уулзсан юм билээ. Гаалийн ерөнхий газрын харьяанд 18 гаалийн газар бий. Ховдын Булган сумын хүмүүс юм билээ. Гааль дээр саатаад байна, дэмжлэг үзүүлээч гэж хүссэн байдаг. 

-Монгол Улсын иргэд өөр юун дээр анхаарах шаардлагатай байдаг вэ?

-Монголын Гаалийн байгууллагын вэб хуудас руу ороход та улсын хилээр нэвтрэхэд юун дээр анхаарах вэ, ямар барааг хориглож, ямар барааг ямар барааг хязгаарласан бараа гэж үзэх вэ, ямар барааг арилжааны зориулалттай, ямар барааг энгийн бараа гэж үзэх вэ, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гээд боломжтой бүх мэдээллийг байршуулсан байдаг. Иргэд хууль тогтоомжийг судлалгүй, мэдээлэл аваагүйгээс болоод хүндрэлтэй байдалд орж байгаа. Аль ч улсын гаальтай тодорхой хэмжээнд харилцаанд орох бол тухайн улсынхаа гаалийн байгууллагын цахим хуудсанд орж тавигддаг шаардлагыг нь үзэх юм бол өөрсдөд нь хэрэгтэй. Тийм учраас эдгээр мэдээлэлтэй танилцаж, хуулийг нь судалж байж зорчиж байгаачээ л гэж хүсэх байна. 

Г.ХОРОЛ 

"Болор дуран"-аар шалгав.

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2018-08-08 202.21.118.178

Монголын төр хохирсон иргэдээ хамгаалах үүрэгтэй. Энэ 2 хүний асуудал биш, 200 хүнй эрх ашиг хохирч байхад бүхэл бүтэн 5 сар хохироогоод сууж байх таарахгүй. Асуудал хаанаа гацаад байна, Гаалийн байгууллагаар дамжуулж тавьсан хүсэлт нь юу болж байна гээд Хятадын талд бүх шугамаар хандах ёстой биш үү. Үүнд Зам тээврийн яам Хятадын авто тээврийн газартай нь харилцаад шуурхай шийдүүлэх тал дээр анхаармаар юмаа. Ер нь Монголын төр хариуцлагүйн дээр бас хүчгүй байна.

Avatar

Зочин 2018-08-08 66.181.178.38

Tuhain ulsiin huuliig hudetgeh ni zuv !!! Iim ih munguur ene olon mashin hen avah bilee nuvuu uls ard tumniig shimegchid shalagdag huuli baival sain shalgaarai gadnaas zeel avna nuguu luuvichid ni barilag mashin tonog tuhuurumj geed huvaagaad l avdag tegeed naidvargui zeel geed tsairuuldag shuu humuucee !!!!!!

Avatar

Зочин 2018-08-08 182.160.35.224

Хятадууд хэдийгээр машин үйлдвэрлэгдэг ч гэсэн түүнийг экспортлох эрхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2018-08-08 66.181.191.220

Тэр Хятадын хил яах вэ та минь ээ, энэ Оросын хил гэж дөнгөж 20-р зууны социализмын нэг геннесийн номонд орох хил байна. бүхэд бүтэн 24 цаг хүлээдэг гээд боддоо. Хүний бандашийг тайлахаас наагуур юм болж байна. Орос орон хэзээ нэг дэлхийн соёлыг мэдрэх юм болдоо хөөрхий лав л зуун жил бай\n

Avatar

Зочин 2018-08-08 202.55.191.194

xyatadiin gaaliin tuxai xuuli togtoomjiig mongolchuud xaanaas olj medej sudlax ve? mongoliinxoo gaaliin baiguullagiin sait ruu orood medeellee avchixaj l chadaxgui bnsh dee. tegsen murtluu xov bazaj, zarga xiij, ajilaa xuuj baigaa negnee muulaxdaa garshchixsan

Avatar

mongol 2018-08-08 188.226.148.206

haytadiin gaaliin site ni ene bna Customs.gov.cn shinjaan uiguriin gaaliin site ni urumqi.customs.gov.cn chamaas l dor baiv gej uu

Avatar

Зочин 2018-08-08 203.169.48.34

Mongolchuud mal shdee. Dandaa teneg erguugeesee bolj hohirchood tor zasgiin buruu gej hutsaaad baidag.

Avatar

mongol 2018-08-08 188.226.148.206

tor buruutai bish hohirson hun bval erh ashigiig ni hamgaalj ogoochee asuuj suraglaj ogoochee l geed bgan bishuu

Avatar

Зочин 2018-08-08 103.229.120.134

Ишш, Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн гаалийн ахлах байцаагч ийм юм ярьж суух ч гэж... Төр хуультайгаа илжирчихсэн гэж Ц.Нямдорж хүртэл өөрөө хүлээн зөвшөөрч дуу алдсан нь жирийн хэрэг биш шүү

Avatar

Зочин 2018-08-08 58.108.114.186

Төмөр зам аа барьж хэвтэхгүй, мөнхийн гачигдалтай шаacaн... Жонxyy aцыг бyyдаж aлбал таарна...

Avatar

Зочин 2018-08-08 202.55.191.194

Хуульгүй, хууль үйлчилдэггүй байсаар байгаад айлын хууль үйлчилхээр шоконд ороод энэ чинь зодоод байна гээд аавдаа ховлоод байгаа юмуу хаашаа юм. kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk \n

Avatar

Иргэн 2018-08-08

Төр нь төр шиг байвал ийм юм болж ард иргэд нь юу гэж ингэж хохирох вэ?! Арөйдэндүүшдээ?\'

Avatar

батболд 2018-08-08 146.185.135.117

Энэ машинууд бүгд хятадын хууль ёсны дугаар бичиг баримт бүгд байдаг тэр бичиг баримтуудаа гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр 8000 юань машин бүрд төлж Хятадын гаалийн бүрдүүлэлт хийдэг компанид өгсөн бөгөөд эдгээр машинууд нь аливаа хууль зөрчсөн бичиг баримт болон хуулийн асуудалтай машинууд биш бөгөөд хил дээр гаалиар гарах зөвшөөрөл гарсны дараа Хятадын Авто тээврийн бүртгэлийн газраас хасалт хийгддэг. Одоогоор эдгээр машинууд нь энэ процессдоо хүрээгүй хилээр гарах зөвшөөрлөө л хүлээж байгаа шүү дээ. Юу ч мэдэхгүй Монголын Гаалийнхан худлаа ярьж мэддэг царайлж суухаа болимоор юм. Наана чинь Монголдоо тээвэр хийдэг хэдэн жолооч нарын хөлсөө урсгаж олсон хэдэн төгрөг, банкны зээлний хэдэн төгрөг л гацаад хэвтэж байна. Иргэдийхээ эрх ашиг хамгаалах нь битгий хэл тэд нарын буруу гээд сууж байх нь өрөвдэлтэй юм.

Avatar

монгол 2018-08-08

бид биш харин зарсан газар нь хасалт хийлгэмээр юм. Хятадад чинь том улс ш дээ.

Avatar

Zochin 2018-08-08 27.123.212.133

Shal hudlaa mongoliin gaali yamarch arga hemjee awahgui bnaa zohih jurmiin daguu hyatadiin awto teewriin gazraas hasalt hiilgesen mashinuud ch gesen mun adil orj irehgui bgaa gol shaltgaan ni hyatadiin gaaliin burduulelt hiideg humuus awilga awsan geed shalgagdaj bgaa geed bnaa

Avatar

таны нэр 2018-08-08 59.153.84.218

Хуульгүй, хууль үйлчилдэггүй байсаар байгаад бүүр [Хориотой Үг] болоод, айлын хууль үйлчилхээр шоконд ороод энэ чинь зодоод байна гээд аавдаа ховлоод байгаа юмуу хаашаа юм.

Avatar

Зочин 2018-08-08 202.55.191.194

iim yumandeer tur zasagt gomdood yaxav dee. mongoliin tur zasag ch busad ulsiin xuuli durmiig bieluulj l taarna. mongoliin tur xyatadad tanai xuuliig manaix bieluulex bolomjgui geed guij yavax yum uu... jooxon eruul uxaantai baix xeregtei shd

Avatar

Зочин 2018-08-08 66.181.185.179

Har mashin uud avtsan bn shde.

Avatar

РАВДАН 2018-08-08 66.181.160.59

ТАШКЕНТ БИШ ТАКЕШИКЕН БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.117

Үнэн шүү. Ташкент байхдаа яах вэ дээ. Энэ манай сэтгүүлч нарын боловсролын түвшин арай л доогуур байнаа. Яах вэ?

Avatar

Зочин 2018-08-08 64.119.18.253

uursduu ter ulsyn khuuli durmiin daguu l asuudlaa shiideed khiigeed yawaach dee , khuuliinkh ni daguu khiigeeguy bayji olon gomdol yariad l baykh yum

Avatar

Зочин 2018-08-08 202.70.42.102

авто тээврийн газраас нь хасалт хийлгэхгүй болохоор яаж гаргах вэ дээ, ийм зүйлээ бодож худалдаа наймаагаа хийл дээ, өөрсдөөсөө болчихоод сууүлд нь төр анхаарсангүй гэх

Avatar

Зочин 2018-08-08 150.129.141.85

төрийн албан тушаалтан нь иргэддээ туслах сэтгэл алга даа чааваас.

Avatar

Зочин 2018-08-08 202.55.191.194

xyatadiin xuuliig ulandaa gishgej irgeddee tuslana gej xaana baixav deee\n

Avatar

монгол 2018-08-08 146.185.135.117

та нар хятадын хуулиа л сайн дагаж мөрд

Avatar

Зочин 2018-08-08 202.55.191.194

Хуульгүй, хууль үйлчилдэггүй байсаар байгаад бүүр айлын хууль үйлчилхээр шоконд ороод энэ чинь зодоод байна гээд аавдаа ховлоод байгаа юмуу хаашаа юм.

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.120

Монголын хууль хамаагүйээ хятад ын хуулиа л дага.кк

Avatar

иргэд 2018-08-08

Хүнд юмаа гуйж өгнө,бас дээр нь тартагтаа тултал хохирно,давхар давхар хохирно,ийм байдалд хүргэсэн төрдөө,төрд сонгосон түшээдээ л гомдох болждээ,уг нь манайх гуйлгаж сөхрүүлэж байж баялагаа өх ёстой юм

Avatar

зочин 2018-08-08 202.179.27.85

монголчуудыг хээр талд давхиж явдаг шиг нь дураараа нь дургуйлдаг газар гэж дэлхийн хаана ч байхгүй, Харин манайхан л гадаадынханд ийм боломж олгодог болохоор нэг муу дорд худалдаачин хүртэл яасан ч яадагийн гэсэн байдал гаргадаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж