Амжилтаараа ялгар: Шинэ аварга

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Шинэ аварга

ОХУ-ын нийслэл Москва хотноо сонгомол, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн барилдаанд манай тамирчин, Ази тивийн аварга, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ С.Батцэцэг алтан медаль хүртсэнээр Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны эмэгтэй дэлхийн аваргаар тодорч, Амжилтаараа ялгарах цоо шинэ зам нээлээ.

Тэрбээр ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын зургаа дахь, алтан медалийн хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байгаа төдийгүй чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга  цол хүртсэн манай дөрөв дэх тамирчин болж байна. Олимп, дэлхийн медальтнуудынхаа тоогоор Монголын спортод толгой цохидог чөлөөт бөхийн төрөлд анхны дэлхийн аварга цолыг Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Зэвэгийн Ойдов 1974 онд буюу одоогоос 36 жилийн өмнө хүртэж байсан бол дараа жил нь тэрбээр мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнхийн хамт  ЗХУ /хуучнаар/-ын Минск хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин аваргалж байсан түүхтэй юм.

Монголын чөлөөт бөхийн түүхэнд 35 жилийн дараа дахин ДЭЛХИЙН АВАРГА төрлөө. Монгол Улсын тамирчид түүхэндээ Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс одоогийн байдлаар дөрвөн алт, 13 мөнгө, 18 хүрэл, нийт 35 медаль хүртээд байна. Тэдгээр медальтнуудыг танилцуулъя.  

Алтан медальтнууд:

1.Зэвэгийн Ойдов (1974 он, Стамбул, Турк) – 62кг
2.Зэвэгийн Ойдов (1975 он, Минск, ЗХУ) – 62кг
3.Хорлоогийн Баянмөнх (1975 он, Минск, ЗХУ) – 100кг

Мөнгөн медальтнууд:

1.Базаррагчаагийн Жамсран (1971 он, Софи, Болгар) – 48кг
2. Хорлоогийн Баянмөнх (1971 он, Софи, Болгар) – 100кг
3.Мэгдийн Хойлогдорж (1973 он, Тегеран, Иран) – 57кг
4.Хорлоогийн Баянмөнх (1974 он, Стамбул, Турк) – 100кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1975 он, Минск, ЗХУ) – 68кг
6.Буяндэлгэрийн Болд (1983 он, Киев, ЗХУ) – 68кг
7.Зэвэгийн Дүвчин (1983 он, Киев, ЗХУ) – 82кг
8.Авирмэдийн Энхээ (1985 он, Будапешт, Унгар) – 62кг
9.Буяндэлгэрийн Болд (1985 он, Будапешт, Унгар) – 68кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2001 он, Софи, Болгар) – 58кг
11.Оюунбилэгийн Пүрэвбаатар (2002 он, Тегеран, Иран) – 60кг
12.Баяраагийн Наранбаатар (2007 он, Баку, Азербайжан) – 55кг
13. Очирбатын Бурмаа (2009 он, Хернинг, Дани)  эм: 72 кг  

Хүрэл медальтнууд:

1.Жигжидийн Мөнхбат (1967 он, Дели, Энэтхэг) – 87кг
2.Данзандаржаагийн Сэрээтэр (1970 он, Эдмонтон, Канад) – 74кг
3.Мэгдийн Хойлогдорж (1971 он, Софи, Болгар) – 57кг
4.Очирдолгорын Энхтайван (1973 он, Тегеран, Иран) – 48кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1974 он, Стамбул, Турк) – 68кг
6.Зэвэгийн Ойдов (1977 он, Лозанна, Швейцарь) – 68кг
7.Дугарсүрэнгийн Оюунболд (1978 он, Мехико, Мексик) – 57кг
8.Нанзадын Бүргэдаа (1979 он, Скопье, Югослав) – 52кг
9.Лувсангийн Энхбаяр (1985 он, Будапешт, Унгар) – 74кг
10.Авирмэдийн Энхээ (1986 он, Будапешт, Унгар) – 62кг
11.Лодойн Эрхбаяр (1989 он, Мартини, Швейцарь) – 74кг
12.Пунцагийн Сүхбат (1990 он, Токио, Япон) – 82кг
13.Цэрэнбаатарын Цогтбаяр (1993 он, Торонто, Канад) – 57кг
14.Баяраагийн Наранбаатар (2005 он, Будапешт, Унгар) – 55кг
15.Цогтбазарын Энхжаргал (2005 он, Будапешт, Унгар) – эмэгтэй 48кг
16. Доржийн Нармандах (2007 он, Баку, Азербайжан) – эмэгтэй 59кг
17. Очирбатын Насанбурмаа (2008 он, Токио, Япон) – эмэгтэй 67кг
18. Б.Одончимэг (2009 он, Хернинг, Дани)  эм: 67 кг     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж