Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарын сургалтад оролцов | News.MN

Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарын сургалтад оролцов

Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарын сургалтад оролцов

Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарын сургалтад оролцов

ХБНГУ-ын Лайпциг хотын Их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультетээс жил бүр зохион байгуулдаг Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарт зориулсан курсын төгсөлтийн баяр 2018 оны 7 дугаар сарын 31-нд болов.

Энэ удаад 35 орны 68 хүн, 5 сарын турш үргэлжилсэн курст хамрагдсан ба Монголын ширээний теннисийн холбооны менежер, дасгалжуулагч Хасбаатарын Одбаяр оролцож төгсөв. Монгол Улсаас 2 жилийн өмнө усан спортын дасгалжуулагч 1 эмэгтэй хамрагдаж байжээ.

Тус факультет 1964 оноос жил бүр Олон улсын дасгалжуулагч нарын курсыг зохион байгуулж байгаа бөгөөд 1991 оноос ХБНГУ-ын Засгийн газрын Соёл, боловсролын гадаад бодлогын хүрээнд Холбооны ГХЯ-ны санхүүжилтээр зохион байгуулах болжээ. Ази, Африк, Европ, Латин Америкийн 150 гаруй улсын 5000 гаруй оролцогчид хамрагдаад байгаа юм байна.

Цаашид Монгол Улсаас уг сургалтанд хамрагдах боломжтой бөгөөд мэдээллийг http://itk.spowi.uni-leipzig.de/en/courses/ веб хуудаснаас үзэх боломжтой.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж