Багц тендерүүдэд оролцохыг урьж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Багц тендерүүдэд оролцохыг урьж байна

Багц тендерүүдэд оролцохыг урьж байна

ХХБ-НЫ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНЫ ДҮРЭМТ ХУВЦАС, ГУТАЛ НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ БАГЦ ТЕНДЕРҮҮДЭД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

1-р багц: Хамгаалалтын ажилтнуудын дүрэмт хувцас үйлдвэрлэн нийлүүлэх

2-р багц: Хамгаалалтын ажилтны гутал нийлүүлэх

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3аас дээш жил явуулсан байх

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга

  • Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)ний хуулбар

  • Масс оёдлын чиглэлээр ажилласан туршлага, томоохон ажлуудын тухай мэдээлэл

  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан

  • Үнийн санал (НӨАТ, бусад татвар, шимтгэл, ажлын хөлс г.м холбогдох бүх зардлаа оруулж тооцсон ХХБнд ирэх эцсийн үнэ байна.)

  • Нийлүүлэх хугацаа

  • Баталгаат хугацаа

  • Төлбөрийн нөхцөл

  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт

  • Бусад холбогдох мэдээлэл

Жич: Тендерийн материалын багц тус бүрийг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой,  холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!

Та бүхэн холбогдох материалаа 2018 оны 08-р сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцох ба ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс

Тендертэй холбоотой  асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй  холбогдоно уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж