ХХБ-НЫ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНЫ ДҮРЭМТ ХУВЦАС, ГУТАЛ НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ БАГЦ ТЕНДЕРҮҮДЭД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
1-р багц: Хамгаалалтын ажилтнуудын дүрэмт хувцас үйлдвэрлэн нийлүүлэх
2-р багц: Хамгаалалтын ажилтны гутал нийлүүлэх
Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.
Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3аас дээш жил явуулсан байх
Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
Компанийн танилцуулга
Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)ний хуулбар
Масс оёдлын чиглэлээр ажилласан туршлага, томоохон ажлуудын тухай мэдээлэл
Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
Үнийн санал (НӨАТ, бусад татвар, шимтгэл, ажлын хөлс г.м холбогдох бүх зардлаа оруулж тооцсон ХХБнд ирэх эцсийн үнэ байна.)
Нийлүүлэх хугацаа
Баталгаат хугацаа
Төлбөрийн нөхцөл
Тендерийн материалын үнэ төлсөн баримт
Бусад холбогдох мэдээлэл
Жич: Тендерийн материалын багц тус бүрийг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.
Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!
Та бүхэн холбогдох материалаа 2018 оны 08-р сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцох ба ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс
Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу.