Арсенал клубыг С.Кроенкэ бүрэн эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Арсенал клубыг С.Кроенкэ бүрэн эзэмшинэ

Арсенал клубыг С.Кроенкэ бүрэн эзэмшинэ

Английн Арсенал клубын хувьцаа эзэмшигчдийн дунд томоохон наймаа боллоо. Тус клубын хувьцааны 30 хувийг эзэмшигч Узбек гаралтай Орос бизнесмен А.Усманов өөрийн эзэмшиж байсан хувьцаагаа Америк бизнесмен С.Кроенкэд 550 сая паундаар зарлаа. Америк бизнесмен Арсенал клубын хувьцааны 67 хувийг эзэмшдэг байсан бөгөөд А.Усмановын хувьцааг авснаар клубын нийт хувьцааны 97 хувийг эзэмших эрэхтэй болж байна. Ингэснээр Арсенал клуб Америк тэрбумтны мэдэлд бүрэн шилжиж байна. Клубын өөрт ногддог хувьцааг зарсан А.Усманов “би Арсеналын хувьцааг зарахаар шийдсэн. Арсенал клуб бол ямар ч үед дэлхийн шилдэг клуб байж чадна” гэж ярьжээ.

С.Кроенкэд бол Америкт төвтэй “Kroenke Sports&Entertainment” компаний үүсгэн байгуулагч юм. Тэр Английн Арсенал клубээс гадна АНУ-ын NFL-н Лос-Анжелес Рэймс, NHL-н Колорадо Эвеланш, MLS-н Колорадо Радипс болон бусад хэд хэдэн спортын клубуудын хувьцааг эзэмшигч юм.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж