УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өнөөдөр /2018.08.08/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд шүүж байна. Шүүх хурал 09.00 цагт товлогдсон байсан ч цагаасаа хойшилж 09.40 цагт эхэлсэн юм.
Шүүх хуралд яллагдагч Д.Мурат, хохирогч Б.Бахытгүл нар оролцож байна. Д.Муратад эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох ‘Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах’ гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна.
Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдсэн аж.
Э.Ариун