Дэлхийн банкны Монгол, Солонгос, Хятад улсыг хариуцсан захирал Берт Хофманыг хүлээн авч уулзлаа | News.MN

Дэлхийн банкны Монгол, Солонгос, Хятад улсыг хариуцсан захирал Берт Хофманыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны Монгол, Солонгос, Хятад улсыг хариуцсан захирал Берт Хофманыг хүлээн авч уулзлаа

Дэлхийн банкны Монгол, Солонгос, Хятад улсыг хариуцсан захирал Берт Хофманыг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Дэлхийн банкны Монгол, Солонгос, Хятад Улсыг хариуцсан захирал Берт Хофман болон холбогдох албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” болон Дэлхийн банкны “Эдийн Засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийн  хэрэгжилт, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийн талаар санал солилцлоо.

Монгол, Солонгос, Хятад Улсыг хариуцсан захирал ноён Берт Хофманд Монголбанкны зүгээс дээрх хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлж байгаад талархсанаа илэрхийлэв.

Эх сурвалж: МОНГОЛ БАНК

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж